Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ

2026-3-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр нь 1882 оны 3-р сарын 24-нд Роберт Кох сүрьеэгийн үүсгэгч нянг нээснийг дурсах зорилготой тэмдэглэдэг.

БАРИМТ 2

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өдрийг дэлхий даяар сүрьеэгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд ашигладаг.

БАРИМТ 3

Өнөөдөр ч сүрьеэ нь дэлхийн хамгийн олон хүний аминд хүрдэг халдварт өвчний нэг хэвээр байна.

БАРИМТ 4

Жил бүр ойролцоогоор 10 сая хүн сүрьеэгээр өвчилдөг.

БАРИМТ 5

2025 оны мэдээгээр Монгол Улсад нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 182 хүн сүрьеэгийн улмаас нас барсан.

БАРИМТ 6

Батлагдсан нийт тохиолдлын 165 нь хүүхдийн сүрьеэ, 129 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол байна.

БАРИМТ 7

Нийт өвчлөгсдийн 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй өндөр байгааг харуулж байна.

БАРИМТ 8

Сүрьеэгийн тархалтыг байршлаар авч үзвэл нийт тохиолдлын 57.2 хувь нь Улаанбаатар хотод, 40.6 хувь нь орон нутагт, 2.2 хувь нь хорих байгууллагад бүртгэгдсэн байна.

БАРИМТ 9

Эмчилгээний үр дүнгийн хувьд халдварт хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилт 78.4 хувь, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний амжилт 65.3 хувь байгаа нь цаашид эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм.

БАРИМТ 10

Сүрьеэ нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч биеийн бусад эрхтэнд ч нөлөөлөх боломжтой халдварт өвчин юм.

БАРИМТ 11

Агаар дуслын замаар халдварладаг тул олон нийтийн дунд амархан тархах эрсдэлтэйд тооцогддог.

БАРИМТ 12

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр жил бүр ойролцоогоор 10 сая гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 1.2–1.3 сая хүн амь насаа алдаж байна. 

БАРИМТ 13

ХДХВ/ДОХ-той хавсарсан тохиолдлыг оролцуулбал нийт нас баралт 1.5 сая орчимд хүрдэг.

БАРИМТ 14

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, бүрэн эмчлэх боломжтой.

БАРИМТ 15

Эмчилгээ нь ихэвчлэн 6 сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг бөгөөд эмчилгээ таслахгүй, эмчийн зааврыг чанд мөрдөх нь нэн чухал юм. Гэсэн хэдий ч эмэнд тэсвэртэй сүрьеэ (MDR-TB) нэмэгдэж байгаа нь дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал хэвээр байна.

БАРИМТ 16

Энэ жил сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэг зогсоохын тулд хамтдаа” уриан дор тэмдэглэж байна. 

БАРИМТ 17

Энэ нь улс орнуудын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хүчин чармайлт, иргэдийн оролцоо чухал болохыг онцолж байгаа юм.

БАРИМТ 18

Энэтхэг улс нь дэлхийн нийт сүрьеэгийн тохиолдлын хамгийн их хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд жил бүр хэдэн сая шинэ өвчлөл бүртгэгддэг нь энэ өвчний хамгийн том төвүүдийн нэг болгодог.

БАРИМТ 19

Сүрьеэ-ийн жинхэнэ үр дүнтэй эмчилгээ 20-р зууны дунд үед бий болсон бөгөөд 1943 онд Селман Ваксман болон түүний баг Стрептомицин гэдэг анхны сүрьеэгийн эсрэг антибиотикийг нээсэн нь томоохон эргэлтийн цэг болсон.

БАРИМТ 20

19-р зуунд Европт сүрьеэг романтик өвчин гэж буруу ойлгож, уран зохиол, урлагт хүртэл дурдагддаг байсан.

БАРИМТ 21

Исланд улс нь хүн ам цөөн, эрүүл мэндийн үйлчилгээ өндөр хөгжсөн тул сүрьеэгийн дотоод халдвар бараг бүртгэгддэггүй бөгөөд тохиолдлын ихэнх нь гадаадаас зөөвөрлөгдөн ирдэг.

БАРИМТ 22

Швед улс олон жил сүрьеэгийн эсрэг тогтвортой бодлого хэрэгжүүлсний үр дүнд дотоод тархалтыг бараг бүрэн хязгаарлаж чадсан байна. 

БАРИМТ 23

Сүрьеэг “чимээгүй алуурчин” гэж нэрлэх болсон нь шинж тэмдэг удаан илэрч, оройтож оношлогддогоос үүдэлтэй.

БАРИМТ 24

Олон зуун жилийн өмнө сүрьеэг эмчлэх арга байгаагүй тул өвчилсөн хүмүүсийг тусгаарлаж, ихэнх нь ганцаардал дунд нас бардаг байжээ. 

image

Дэлхий нийтээр жил бүр өнөөдрийг буюу гуравдугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тодорхой уриатайгаар нийгэмд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсаар байна. Тиймээс та бүхэндээ "сүрьеэ" өвчний талаар дараах баримтуудыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    4 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    12 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    16 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    1 цаг 17 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    1 цаг 20 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    1 цаг 49 мин
  • Мэдэгдэл
    17 цаг 44 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    17 цаг 55 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    18 цаг 26 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    18 цаг 44 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    19 цаг 48 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    20 цаг 0 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    20 цаг 18 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    20 цаг 50 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    20 цаг 51 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    21 цаг 0 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    21 цаг 35 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    21 цаг 43 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    22 цаг 12 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    22 цаг 24 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК