БАРИМТ 1
Жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр Дэлхийн Цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
БАРИМТ 2
Энэ өдөр нь 1950 оны 3 дугаар сарын 23-нд Дэлхийн Цаг Уурын Байгууллагыг байгуулсан Конвенц хүчин төгөлдөр болсон түүхэн үйл явдалтай холбоотой.
БАРИМТ 3
Дэлхийн цаг уурын өдөр нь улс орнуудын Цаг уур, ус судлалын үндэсний албад нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, тогтвортой хөгжил, хүний эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй чухал хувь нэмрийг олон нийтэд таниулдаг онцгой өдөр билээ.
БАРИМТ 4
2026 оны Дэлхийн Цаг Уурын өдрийг “Өнөөдрийг ажиглаж, Маргаашийг хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
БАРИМТ 5
Энэхүү уриа нь цаг уур, уур амьсгал, усны ажиглалт, хэмжилт, өгөгдөл, эрт сэрэмжлүүлгийн системүүд өнөөдөр хэр чанартай, найдвартай байхаас ирээдүйд хүний амь нас, амьжиргаа, байгаль орчныг хамгаалах боломж шууд хамаарахыг онцолж байна.
БАРИМТ 6
Ус цаг уур, орчны шинжилгээ бол энгийн нүдээр хийх ажиглалт, бас багажийн хэмжилт, мөн автомат төхөөрөмжийн буюу хиймэл оюун ухааны технологи, судалгаа зэрэг олон арга, хэрэгсэл, технологийг хавсран шингээсэн эдийн засаг, нийгэмд ач тустай цогц нэгэн ажил үйлс, үйл ажиллагаа билээ.
БАРИМТ 7
Монгол улсын нутаг дэвсгэр дээрх цаг агаар, уур амьсгалын байдлын тухай анхны мэдээлэл манай эриний өмнөх 72 онд Хүннү улсын нутагт их цас унаж, “нэг өдрийн зуур хоёр алд илүү болж хүн мал их л хөлдөж үхэв, арван хувиас нэг хувь харин эс олж эгэв” , мөн эртний Хятадын сударт МЭӨ 68, 46 он, манай эриний 1248, 1254, 1303, 1337, 1340, 1372, 1450 онд Монгол нутагт үлэмж их хүчтэй ган, зуд болж байсныг түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ.
БАРИМТ 8
Эзэн Чингисийн үед, 1248 онд болсон их гангийн тухай түүхэнд “ … Халхын төв хэсэгт их ган болж, хээрийн өвс ногоо аяндаа ноцож, үхэр, адуу арав тутмаас найм ес нь үхэж, хүн амьтан амь зуулга үгүй болсон ” хэмээн өгүүлсэн байдаг.
БАРИМТ 9
Анхны багажийн шинжилгээний ажиглалтыг 1869-1909 онуудад Өргөөд 2-3 жилийн завсарлагаатай, 1879-1880 онуудад мөн Улиастайд түр станц ,1895-1897 онуудад Ховдод түр станц байгуулан тус тус ажиллаж байсан гэх түүхэн баримт сэлт байдаг.
БАРИМТ 10
1924 оны 3 сарын 23-д Монгол улсын “Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо”-г дарга О.Жамъян, гишгүүдтэйгээ хоёрдугаар удаа хуралдаж батлан тогтоожээ.
БАРИМТ 11
Дэлхий даяар секунд тутамд ойролцоогоор 100 удаа аянга буудаг бөгөөд энэ нь өдөрт хэдэн сая цахилгаан гялбаа үүсдэг гэсэн үг юм.
БАРИМТ 12
Мөн Судар бичгийн хүрээлэнд “ Соронзон орон, цаг уур судлалын салаа “ байгуулсанаар Монгол улсын Ус цаг уурын албан үүссэн түүхтэй.
БАРИМТ 13
Дэлхийн цаг агаартай холбоотой сонирхолтой баримтуудыг дурдвал дэлхий даяар секунд тутамд ойролцоогоор 100 удаа аянга буудаг бөгөөд энэ нь өдөрт хэдэн сая цахилгаан гялбаа үүсдэг.
БАРИМТ 14
Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн халуун температур нь +56.7°C бөгөөд энэ нь Death Valley гэх газар хэмжигдсэн байдаг.
БАРИМТ 15
Харин хамгийн хүйтэн температур нь −89.2°C бөгөөд энэ нь Vostok Station дээр бүртгэгдсэн нь хүн амьдрахад бараг боломжгүй нөхцөл юм.
БАРИМТ 16
Цаг уурчид зөвхөн газар дээрээс биш, мөн хиймэл дагуул ашиглан сансраас дэлхийг ажиглаж, үүл, шуурга, температурын өөрчлөлтийг судалдаг.
БАРИМТ 17
Үүл нь хөнгөн мэт харагддаг ч үнэндээ асар их хэмжээний ус агуулдаг тул нэг том үүл хэдэн зуун тонн жинтэй байх боломжтой.
БАРИМТ 18
Хүний амьсгалж буй агаар хүртэл цаг уурын нэг хэсэг бөгөөд агаарын даралт, чийгшил, температур нь хүний биеийн байдалд шууд нөлөөлдөг.
БАРИМТ 19
Дэлхий дээр тохиолддог байгалийн гамшгийн 90 гаруй хувь нь цаг ууртай холбоотой байдаг нь цаг уурын шинжлэх ухааны ач холбогдлыг харуулдаг.
БАРИМТ 20
Амазоны ширэнгэн ой нь өөрөө асар их чийг ялгаруулж үүл үүсгэдэг тул “дэлхийн уушги” гэж нэрлэгддэг.
БАРИМТ 21
Цас нь үнэндээ өнгөгүй мөсөн талстуудаас бүрддэг боловч гэрлийг ойлгохдоо сарниулдаг учраас бидэнд цагаан өнгөтэй харагддаг.
БАРИМТ 22
Солонго нь үнэндээ бүтэн дугуй хэлбэртэй байдаг боловч бид газар дээрээс харахад зөвхөн хагасыг нь л харж чаддаг.
БАРИМТ 23
Дэлхий даяар байрлах цаг уурын станцууд өдөр шөнөгүй ажиллаж, тасралтгүй мэдээлэл цуглуулж байдаг.
БАРИМТ 24
World Meteorological Organization нь дэлхийн улс орнуудын цаг уурын мэдээллийг нэгтгэж, хамтын ажиллагааг зохицуулдаг гол байгууллага юм.















































