"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3
Хурал болох газар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3 хаягт байрлах Монголын хөрөнгийн биржийн төв байрны 1 давхарт байрлах хурлын танхимд
Хурал болох өдөр, цаг: 2026 оны 04 дүгээр сарын 28–ны өдрийн 10:00 цагт
Хурал болох хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
-
Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
-
Компанийн 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;
-
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг
-
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хөтөлбөр;
-
Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан;
-
Компанийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан;
-
Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;
-
Компанийн 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний санал;
-
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн товч танилцуулга;
-
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
-
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл
-
Шаардлагатай бусад материал.
Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл (www.mse.mn) цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
-
Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
-
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байр Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3;
-
Хурал зохион байгуулах комиссын утас: 11-313747, цахим шуудан (shareholders@mse.mn)
Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд ирж, эсхүл цахим хэлбэрээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас (www.mse.mn)-аар өгөх боломжтой ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 27–ны өдрийн 17:30 цаг байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ






















































