БАРИМТ 1
Түүнийг Майкл Бакари Жордан гэдэг.
БАРИМТ 2
1987 оны хоёрдугаар сарын 09-нд төрсөн Америкийн жүжигчин, продюсер, найруулагч юм
БАРИМТ 3
Түүний шагналуудад Оскарын шагнал , гурван жүжигчний шагнал , Продюсеруудын Гильдийн шагнал , мөн Британийн Академийн кино шагнал , Алтан бөмбөрцөг шагнал , хоёр Эмми шагналд нэр дэвшсэн зэрэг багтдаг.
БАРИМТ 4
Жорданыг "Time" сэтгүүл 2020, 2023 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэж, "People" сэтгүүлийн 2020 оны хамгийн секси эрээр шалгаруулсан.
БАРИМТ 5
"The New York Times" сонин түүнийг 21-р зууны хамгийн агуу 25 жүжигчний жагсаалтад 15-р байранд оруулсан.
БАРИМТ 6
Калифорни мужийн Оранж Каунтигийн Санта Ана хотод Донна, Майкл А. Жордан нарын гэр бүлд төрсөн.
БАРИМТ 7
Тэрбээр нэг эгч, нэг дүүтэй.
БАРИМТ 8
Түүний гэр бүл Санта Ана хотод хоёр жил амьдарсан. Тэрбээр ээжийнхээ багшаар ажилладаг байсан Ньюарк урлагийн ахлах сургуульд сурч, сагсан бөмбөг тоглодог байжээ.
БАРИМТ 9
Жордан 2006 оноос хойш Лос Анжелес хотод амьдарч байна.
БАРИМТ 10
Тэрбээр шашин шүтлэгтэй гэр бүлд өссөн бөгөөд өөрийгөө оюунлаг гэж үздэг. 2018 оны байдлаар тэр эцэг эхтэйгээ хамт Шерман Оакст худалдаж авсан байшиндаа амьдарч байв.
БАРИМТ 11
Жордан бол анимэ киноны шүтэн бишрэгч бөгөөд өөрийн дуртай цувралаа "Наруто: Шиппуден ба Луугийн бөмбөг" цуврал гэжээ.
БАРИМТ 12
Нью Жерси мужийн Ньюарк хотод өссөн тэрбээр Нью Йорк Жайнтс багийг насан туршдаа дэмжиж байгаа гэнэ. Тэрбээр мөн Премьер лигийн Эвертон ФК клубийг дэмждэг.
БАРИМТ 13
Майкл Б.Жордан Том Круз, Уилл Смит нарыг өөрийн карьерын шүтээн гэж үздэг бөгөөд тэдний дэлхийн хэмжээний карьер бүтээж, кино од болох чадварыг нь онцолдог.
БАРИМТ 14
Жордан мөн Смит, Круз нараас зөвлөгөө авч, Крузаас дэмжлэг авсан нь гурван жүжигчний хоорондын хүндлэл, ур чадварын нарийн холбоог буйг баталдаг.
БАРИМТ 15
Жордан мөн өөрийг нь кино урлагт ороход нөлөөлсөн гэж Райан Куглерщ, Стивен Спилберг, Мартин Скорсезе, Алехандро Г. Иньярриту, Стэнли Кубрик , Альфонсо Куарон, Жорж Лукас, Кристофер Нолан нарыг дурджээ.
БАРИМТ 16
2020 оны 11 дүгээр сард Жордан телевизийн од Стив Харвигийн өргөмөл охин, загвар өмсөгч Лори Харвитай болзож эхэлсэн. 2022 оны зургадугаар сард хосууд харилцаагаа дуусгавар болгосноо зарласан.
БАРИМТ 17
2023 оны 12 дугаар сард Жордан өөрийн "Ferrari 812 Superfast" машинаараа зогсоол дээр байсан Киа машиныг мөргөж мөргөжээ. Тэрбээр гэмтээгүй бөгөөд цагдаа нар уг хэргийг гудамжны уралдааны хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа тухайн үед мэдэгдсэн. Ослын ойролцоо байсан өөр нэг жолооч тэднийг "хурд хэтрүүлсэн" гэж хэлсэн боловч уралдаагүйг нотолжээ. Жорданд эцэст нь "нотлох баримт дутмаг" гэсэн шалтгаанаар ял тулгаагүй.
БАРИМТ 18
2022 оны 12 дугаар сард Жордан Английн хөлбөмбөгийн клуб болох "AFC Bournemouth"-ийн хамтран эзэмшигч болсноо зарласан. Клубийг Америкийн бизнесмэн Билл Фолигийн удирддаг Хар Баатрууд Хөлбөмбөгийн Клубын консорциум бүлэг эзэмшиж авсан.
БАРИМТ 19
Жордан Космосыг үүсгэн байгуулагч Нулла Саркерын хамт цөөнхийн өмчлөлийн бүлгийг удирдаж байв. Тэрээр мөн хамт тоглодог жүжигчин Райан Рейнольдс, Роб МакЭлхенни нарын хамт "Alpine F1 Team"-д хөрөнгө оруулагч юм.
БАРИМТ 20
Жордан анх HBO-ийн гэмт хэргийн драмын цуврал болох "The Wire" (2002) -ын эхний бүлэгт Уоллесийн дүрд тоглож, телевизэд танигдсан.
БАРИМТ 21
Тэрбээр ABC-ийн "All My Children" савангийн дуурь (2003–2006) болон NBC-ийн спортын драмын цуврал болох "Friday Night Lights" (2009–2011)-д тоглосон. Дараа нь тэрээр HBO-ийн "Farengeyt 451" (2018) телевизийн кинонд тоглож, продюсерлэсэн бөгөөд энэ киногоороо "Primetime Emmy Awards"-ын шилдэг телевизийн кино номинацид нэр дэвшсэн.
БАРИМТ 22
Жорданы кино урлагийн нээлт нь Райан Куглерын намтарчилсан "Fruitvale Station" (2013) кинонд Оскар Грантын дүрд тоглосноор эхэлсэн бөгөөд уг дүр нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
БАРИМТ 23
Тэрээр Куглерын дараагийн кинонууд болох "Creed" (2015), "Black Panther" (2018), "Sinners" (2025) кинонуудад бүтээсэн дүрээрээ улам бү нэр алдрыг олжээ.
БАРИМТ 24
Улмаар хамгийн сүүлийн дүрээрээр тэр Оскарын шагнал хүртлээ.














































