Улс төрийн өрнөлд сүүлийн өдрүүдэд хүчтэй эргэлт гарч, Б.Чойжилсүрэн ба П.Наранбаяр нар өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Тэдний оронд Б.Найдалаа ба Л.Энх-Амгалан нар салбарын удирдлагыг хүлээн авч, Засгийн газрын шинэ нүүр царайг бүрдүүлээд буй. Гэвч УИХ-ын чуулганы ирц хүрээгүйгээс хурал бүтэн 7 хоногоор хойшилж, энэ пүрэв гарагт хэлэлцүүлэхээр товлогдсон байна.
Одоогоор улс төрийн хүрээний анхаарал МАН олонхоороо эвлэлдэн энэ долоо хоногийн чуулганы ирцийг бүрдүүлэх эсвэл АН шаардлагаасаа ухарч ирцэндээ орох эсэхэд төвлөрөөд байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал авсан нь МАН-ын олонхын байр суурийг баталгаажуулж байгаа ч МАН-ын доторх хагарал нь АН болон жижиг намууд эвсэж ажиллавал хууль тогтоох үйл ажиллагаанд тодорхой нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Пүрэв гарагт хэлэлцэх асуудал, тов, дараалал
Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Бусад
Т.Зузу



















































