Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, байр сууриа илэрхийллээ

2026-3-25
0
ЖИРГЭХ

БНХАУ-ын Боао хотноо зохион байгуулагдаж буй “Боао Азийн форум-2026” жилийн чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна.


Чуулганы хүрээнд болсон “Бүс нутгийн зохицуулалтыг сайжруулж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих нь” болон “Тарифын дайн дахь дэлхийн худалдааны шинэ дүр төрх” салбар хуралдаануудад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт оролцож байна.

Тэрбээр Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны Ази, Номхон далайн бүсийн ерөнхий төлөөлөгч Жан Тао болон бусад улсын төв банкны удирдлагуудын хамтаар бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг (Financial Safety Net) бэхжүүлэх сэдвээр салбар хуралдаанд илтгэл тавьж бодлогын байр сууриа илэрхийллээ. Илтгэлийнхээ үеэр Ерөнхийлөгч С.Наранцогт дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн зөрчил, өрийн түвшний өсөлт зэрэг сорилтууд бодлого боловсруулагчдад нэмэлт дарамт болж буйг онцлоод, Монгол Улсын туршлагад тулгуурласан дараах гурван чиглэлийг тодотголоо: Хоёр талт своп хэлцлийн бодит үр нөлөө: Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк хооронд 2011 оноос хэрэгжиж буй валютын своп хэлцэл нь зах зээлийн хөрвөх чадварыг хангах “найдвартай хамгаалалт” болж ирснийг онцлов. Энэ хугацаанд хоёр улсын худалдааны эргэлт бараг гурав дахин нэмэгдэж, хил дамнасан төлбөр тооцоонд орон нутгийн валютын үүрэг оролцоо нэмэгдсэн нь эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж байгааг илэрхийлж байна. Олон давхаргат хамгаалалтын тогтолцоо: ОУВС-ийн хөтөлбөрүүд нь бодлогын итгэлцлийг бэхжүүлдэг ч богино хугацааны хөрвөх чадварын хэрэгцээг шуурхай нөхөхөд цаг алддаг сул талтай тул бүс нутгийн санхүүжилтийн механизм, хоёр талт своп шугам болон эрт сэрэмжлүүлэх тогтолцооны харилцан уялдаа чухал болохыг цохон тэмдэглэв.

Тэрбээр санхүүгийн дэмжлэгийг илүү хүртээмжтэй, ил тод, цаг үеэ олсон байлгахын тулд урьдчилан тодорхойлсон идэвхжүүлэх нөхцөлүүдийг ашиглахыг уриаллаа. Уур амьсгалын эрсдэл ба зохицуулалтын хамтын ажиллагаа: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэл нь хил дамнан нөлөөлж байгааг онцолж, бүс нутгийн хэмжээнд мэдээлэл солилцох, хяналтын арга барилыг уялдуулах, хамтарсан стресс-тест хийх болон төв банкнуудын дунд “Peer-learning” буюу харилцан суралцах сүлжээ байгуулах санаачилгыг дэвшүүлэв. Мөн тэрбээр тарифын хязгаарлалт, геополитикийн сорилтуудын нөхцөлд Монгол Улсын баримталж буй бодлогыг танилцуулж, худалдааны саад тотгорыг бууруулахад хил дамнасан төлбөр тооцоонд орон нутгийн валютын хэрэглээг нэмэгдүүлэх, санхүүгийн интеграцийг гүнзгийрүүлэх нь чухал болохыг онцолсон байна.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт үгийнхээ төгсгөлд “Тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд ямар ч улс дангаараа амжилтад хүрэх боломжгүй. Бидний хүч хамтын ажиллагаанд оршино” хэмээн онцолж, Монгол Улс бүс нутгийн тогтвортой, тэсвэртэй ирээдүйг бүтээхэд идэвх, санаачлагатай хамтарч оролцохоо бататгалаа. Чуулга уулзалтын үеэр Монголбанкны зүгээс хэрэгжүүлж буй бодлого, туршлага нь бүс нутгийн бусад хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн дархлааг тогтоох сайн туршлага болж байна хэмээсэн бөгөөд дэлхийн санхүүгийн засаглалыг сайжруулах, бүс нутгийн бодлогын уялдаа холбоо, институцийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүгийн аюулгүйн сүлжээг гүнзгийрүүлж, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдэгт оролцогч талууд санал нэгдлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, байр сууриа илэрхийллээ
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пань Гуншэнтэй албан уулзалт хийлээ
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, байр сууриа илэрхийллээ
    1 цаг 13 мин
  • Дорноговь аймагт Цахим ур чадварыг нэмэгдүүлэх бүх нийтийн хөдөлгөөн өрнөж байна
    3 цаг 21 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
    3 цаг 34 мин
  • Барилгын дулаалгын материалын чанар стандартын талаар санал солилцлоо
    3 цаг 57 мин
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
    4 цаг 43 мин
  • “AI & CODING” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ
    4 цаг 45 мин
  • Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
    6 цаг 37 мин
  • 160 мянган тонн нүүрс арилжлаа
    6 цаг 52 мин
  • Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
    7 цаг 26 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
    8 цаг 15 мин
  • Монгол Улсад одоогийн байдлаар 126,382 жуулчин иржээ
    8 цаг 24 мин
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
    8 цаг 43 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пань Гуншэнтэй албан уулзалт хийлээ
    8 цаг 46 мин
  • Спортын арбитрын шүүх түдгэлзүүлсэн ч С.Зүчи ажлаа хийсээр байна!
    9 цаг 44 мин
  • Мохамед Салах Ливерпүүлийг орхих уу?
    9 цаг 51 мин
  • “Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
    10 цаг 30 мин
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
    11 цаг 4 мин
  • ОХУ Украин руу 24 цагийн хугацаанд 1000 орчим нисгэгчгүй онгоц харваж дээд үзүүлэлт тогтоов
    11 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч 122 дахь үндэсний үйлдвэртээ ажиллалаа
    11 цаг 30 мин
  • “Мөнхийн чанар” үйлдвэр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ
    11 цаг 38 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
24 баримт
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК