

1970 онд баригдсан Хову Аксын ТЭЦ-ийн сэлбэгийг одоо нэгэнт үйлдвэрлэхээ больсон учраас байдал улам хүндэрч байна. Мөн өнгөрсөн 2 дугаар сард болсон 8 баллын газар хөдлөлт болон түүний дараах чичирхийллийн улмаас шугам хоолойнуудад ан цав суусан гэж Тувагийн дарга нар өөрсдийгөө хамгаалж байгаа юм.
Энэ үеэр Тувагийн хамгийн том дарга Шолбан Кара-оолын утсанд алс Чеченээс нэгэн дуудлага иржээ. Залгасан хүн нь Чечений тэргүүн Рамзан Кадыров. “Ямар тусламж хэрэгтэй байна? Би яваад очсон ч болж байна” гэхчлэн ярьсных нь хариуд тува анд нь зовох цагт сэтгэл гаргасанд нь талархаж байгаагаа илэрхийлжээ. Рамзан Кадыров өнгөрсөн долоо хоногт “Кадыровын зам” гэдэг сонины сурвалжлагч Путинаас асуулт тавьсных нь төлөө уг сониныг хаасан юм.
Сэтгэгдэл (1)