
Москвагийн үндэстний ордонд сэтгүүлч Ким Болдохоновын “Нутаг нэгт эрхэм хүмүүс минь” хэмээх ном нээлтээ хийлээ. Энэ бүтээл шинэчилж нэмсэн агуулгаар хоёр дахь удаагаа хэвлэгдэж байгаа нь энэ.

Москвагийн үндэстний ордонд сэтгүүлч Ким Болдохоновын “Нутаг нэгт эрхэм
хүмүүс минь” хэмээх ном нээлтээ хийлээ. Энэ бүтээл шинэчилж нэмсэн
агуулгаар хоёр дахь удаагаа хэвлэгдэж байгаа нь энэ.
Хувь заяаны эрхээр
Монгол улс болон өөр олон газарт суурьшсан Байгаль орчмын буриад зоны
төлөөлөл болсон нийгэм, соёлын зүтгэлтэн нийт 22 хүний хөргийг уг номд
багтаажээ.
Шинэ Монголын үндсийг тавилцсан эрдэмтэн Цэвээн Жамсрано,
Монгол ард улсын анхны гэгээрлийн сайд Батахаанов, ерөнхий сайд асан
Дашийн Бямбасүрэн, нэрт эрдэмтэн Б.Ринчен, түүний хүү, мөн л нэрт
эрдэмтэн Р.Барсболд, хүний биологийн талаар нээлт хийсэн анагаах ухааны
доктор Ж.Шагж, хилийн цэргийн нэрт зүтгэлтэн, генерал Б.Цэдэн-Иш болон
соёл урлагийн олон гавьяатнууд тэдний дунд байна.
Ким Болдохонов Зөвлөлт, хожим Оросын хэвлэл мэдээллийн голлох байгууллагуудын суурин сурвалжлагчаар Монголд олон жил ажилласан туршлагатай сэтгүүлч юм.
Сэтгэгдэл (1)