340 мянган төгрөгийг маргаашнаас өгч эхэлнэ

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдлийг маргаашнаас өгөхөөр болсон байна. Тус мөнгийг өчигдрөөс арилжааны банкууд дээр байршуулж эхэлжээ. Нийт 115 тэрбум төгрөг шилжиж байгаа бөгөөд энэ нь 178000 иргэд олгогдох мөнгө юм. Тэднээс 111000 ахмад, 67000 хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж. Иргэд мөнгөө авахдаа өмнө нь үйлчлүүлж байсан Хаан, Хадгаламж, Капитал банкнаас авах бөгөөд өмнө нь нэг сая төгрөгөө авч байгаагүй иргэд 21000 төгрөгөө авч байсан банкнаасаа авах юм байна.
Харин 21000 төгрөгөө аваагүй иргэдийн хувьд ирэх онд энэ мөнгөө авах боломжтой юм байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (4)