

Тус улсын “Исламын ахан дүүс” бүлэглэл Сири улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй хэмээн мэдэгдээд энэ нь Сирийн нөхцөл байдлыг улам дордуулж, хор уршгийг нэмэгдүүлж болох талаар мэдээллээ.
Тус бүлэглэлээс ард түмэнд хандан мэдэгдэл тарааж, үүндээ “Хөндлөнгөөс оролцох хэрэг явдал сирийн нутаг дэвсгэрийг бутаргаж, ойр хоорондын дайсагнал үүсгэж, иргэний дайн дэгдээх хор холбогдолтой болж мэднэ” гэжээ. Мөн “Исламын ахан дүүс” бүлэглэл Сири улсын өнөөгийн ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахын төлөө байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Идэр