Нийслэлийн 2012 оны хөдөлмөрийн аваргууд тодорлоо

Нийслэл хотынхоо хөгжлийн төлөө үйлсэд эрхэлсэн ажил, авъяас чадвар, ажил мэргэжлийн амжилтаараа салбартаа тэргүүлж, манлайлж буй ажилчин, албан хаагчдид өнөөдөр Нийслэлийн удирдлагуудаас “Нийслэлийн хөдөлмөрийн аварга” хэмээх нэр хүндтэй шагналаа гардан авлаа . 2012 оны нийслэлийн хөдөлмөрийн аваргаар, багш, эмч, цагдаа, аврагч, сувилагч, жолооч, кондуктор, тохижилт үйлчилгээний компанийн зам талбайн үйлчлэгч гээд нийт 26 хүн шалгарчээ. Нийслэлийн Засаг дарга хөдөлмөөрөө бусдыгаа хошуучлан манлайлж, Нийслэлийн хөдөлмөрийн аварга хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн хүмүүст баяр хүргэн хэлсэн үгэндээ, “Миний хувьд хамгийн сайхан шагнал хөдөлмөрийн аварга юм. Яагаад гэвэл хөдөлмөр бүтээлээрээ манлайлж хошуучлах үнэхээр сайхан. Хүн бол бүх үйл хэргийн гол цөм нь. Хичнээн мөнгө, хөрөнгөтэй байлаа ч, хичнээн техник хэрэгсэл сайтай байлаа ч Хүн байхгүй бол юу ч бүтээж чадахгүй” гэж онцлон хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Үйлвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд 2010-2012 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, үүний үр дүнд ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран бодлого боловсруулж ирсэний нэг нь салбар бүрээс хөдөлмөрийн аварга шалгаруулж шагнаж урамшуулж байгаа энэхүү явдал юм гэж
Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.