МУСТА дуучин С.Сэрчмааг хүүхдийн элч дуучнаар өргөмжилсөн байна. Түүнд энэхүү өргөмжлөлийг Монголын сурагчдын холбооноос олгожээ. Тэрбээр сүүлийн үед хүүхдийн дуу ихээр дуулах болсон. Түүний “Бөмбөрцгөө хүүхдэд өгье” хэмээх уран бүтээл нь хүүхдүүдийн сонсох дуртай дуу болсон билээ. Одоогоор С.Сэрчмаа өөрийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээхээр ажиллаж байгаа юм. “Selly” продакшны анхны томоохон бүтээл болох уг киноны гол дүрийг дуучин бүсгүй өөрөө бүтээж, продюсерээр нь ажиллажээ.


Сэтгэгдэл (7)