Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
2012 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, говь нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.