зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орос яагаад Монгол биш гэж?

2012-12-27
0
ЖИРГЭХ
“Саяхан л хоцрогдсон орон байсан монгол хөршийн маань эдийн засгийн үсрэнгүй хөгжил “тогтвортой байдлын” ачаар бус ардчиллын буянаар буй болсон” гэж Оросын тоймч үзжээ. Оросын удирдлагын тогтолцоо, улс төрийн орчны талаарх шүүмжлэлт байр сууриа зохиогч Монголын тухай бодит жишээгээр “халхавчлан” тун сонирхолтой илэрхийлсэн байна.
    “Саяхан л хоцрогдсон орон байсан Монгол хөршийн маань эдийн засгийн үсрэнгүй хөгжил “тогтвортой байдал”-ын ачаар бус ардчиллын буянаар буй болсон” гэж Оросын тоймч үзжээ. Оросын удирдлагын тогтолцоо, улс төрийн орчны талаарх шүүмжлэлт байр сууриа зохиогч Монголын тухай бодит жишээгээр “халхавчлан” тун сонирхолтой илэрхийлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын “Московский комсомолец” сонинд Владислав Иноземцевын бичсэн өгүүллийг 24цаг.мн товчлон орчуулж хүргэлээ.

   4659331783_15b5984842_b  Саяхнаас Оросын улс төрийн дээд хүрээнийхэнд бахархах шалтаг нэгээр нэмэгдэв. Олон улсын авилгалын рейтингэд манай улс 10 байр урагшлан Гондурасын түвшинд иржээ. Энэхүү амжилтаа шагшсан улс төрчдийг орхиод эдийн засгийн үсрэлтийн тухай ярьцгаая. Гэхдээ харьцуулалт болгон ширэнгэн ой дахь Латин Америкийн орноос арай өөр, ойр дөт жишээ авъя гэж шийдлээ.

   Цаг агаарын хувьд Оросоос сайнгүй, эдийн засгийн бүтэц нь аль байдгаараа адилхан улстай харьцуулъя. Энэ бол Монгол. Монгол бол тухайн үеийн зөвлөлтийн үзэл сурталчид капитализмыг алгасан феодализмаас социализмд шилжих арга зүйг туршихыг хүссэн жижигхэн улс. Үр дүн нь даанч тодорхой. Монгол улс нэг хүнд оногдох ДНБ нь 480 ам.доллартай, нүүдлийн мал аж ахуй, нүүрс, зэсийн олборлолтод тулгуурласан эдийн засагтай, зөвлөлтийн эвслийнх гэсэн хусавч арилахгүй харьяалалтайгаар социалист диваажингаас сугаран гарчээ.

   Хорин жил өнгөрлөө. Энэ зуурт Монголтой хил залгаа Сибирийн хүн ам 12% хорогдсон бол монголчууд 26%-иар олуулаа болж. Оросын ДНБ 2000-2011 онд 80% өссөн бол Монголынх 3 дахин үржжээ. Яахав, харьцуулшгүй зүйлийг бүү харьцуул гэх байх л даа. Одоо тэгвэл харьцуулмаар юм гараад ирнэ: 2012 онд нэг хүнд оногдох ДНБ Монголд 5,1 мянган ам.доллар болсон бөгөөд энэ үзүүлэлт жилд 14—16% өсч байгаа бол Сибирийн дундаж 10,9 мянган ам.доллар, сүүлийн үеийн жилийн дундаж өсөлт нь 3—4%. Монгол бол асар их байгалийн баялагтай, хүн ам цөөтэй улс гэх байх. Үнэхээр ч тийм, хүн амын нягтаршил нь (1 ам дөрвөлжин км-т 1,7 хүн) манай Алс дорнодын тойрогтой (1 ам дөрвөлжин км-т 1,1 хүн) харьцуулж болохоор ойролцоо юм. Эдийн засгийн тухайн нэг салбарын үзүүлэлтийг харьцуулъя. 1991-2010 онд Оросын нүүрс олборлолт 9% буурсан бол Монголынх 2,6 дахин өссөн, алт олборлолт Орост 20% буурч тэднийх 3,7 дахин өсчээ. Иймэрхүү жагсаалтыг цааш нь зөндөө үргэлжлүүлж болно.
   1957 онд В.Молотовыг Монголд элчингээр томилоход Магаданд цөлсөн юм шиг л санаж байлаа. Саяхан бараг л ертөнцийн хамгийн муу газар хэмээн ад үзэж байсан улсыг юу тэгээд амжилтын шинэ загвар, “азийн барс”-ын дараагийн үе хэмээн тодорхойлуулах болов оо? Хариулт тодорхой. Шалтгаан нь ухаалаг, тэнцвэртэй эдийн засгийн бодлого.
   Тэд юунд үндэслэж үүнд хүрэв ээ? Энд ч мөн адил гайхаж гаслаад байх нууц алга. Улс орны удирдлага нь хөгжил бол хөрөнгө оруулалт юм гэдгийг аль дээр ойлгожээ. 1995-2011 онд, 15 жилийн турш үндсэн капиталд оруулсан жил тутмын хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ний  12,5%-иас 39,2% хүртлээ өсчээ. Энэхүү үзүүлэлтийн өсөлт 2010 онд 33,1%, 2011 онд 69,9% гарсан бөгөөд 2012 оныхыг тооцож амжаагүй байгаа.
Яаж энэ бүхэнд хүрч чадав? Төрийн өмчийн корпорациуд байгуулж уу? Огт үгүй. Хөрөнгө оруулалтын өсөлтийн үндсэн эх үүсвэр нь сүүлийн 10 жилд 40 дахин нэмэгдэж, ашигт малтмал олборлолт, боловсруулалтын хурдацтай хөгжлийн хөдөлгөгч хүч болсон гадны мөнгөний урсгал.

      Онцолж хэлэхэд, Монголын эрх баригчид байгалийн баялгаа боловсруулах хөрөнгө оруулагчдыг сонгохдоо их л “бүтээлч” байдлаар хандан Оросын ч, Хятадын ч компаниудтай холбогдохыг нэг их мэрийсэнгүй. Хэдийгээр БНХАУ, ОХУ тус улсын худалдааны хамгийн том түншүүд боловч эрдэс баялгийн олборлолтод Канад (Ivanhoe Mines, Entree Gold, SouthGobi Energy), Британи (Rio Tinto), Австрали (BHP Billiton, Ausmelt) зэрэг улсын компаниуд оролцож байна. Бүр Америкийнх ч биш шүү. Учир нь их гүрнүүдээс том асуудал үүсдэг гэж Улаанбаатарт үздэг юм.

    Эдийн засгийн болон улс төрийн ашиг сонирхлын ийм тэнцвэр нь төсвийн зардлыг үндсээр нь өөрчлөхөд хүргэжээ. 1988 онд энэ улс батлан хамгаалах, цэрэг зэвсэгт ДНБ-ийхээ 9,36% (!)-ийг зарцуулж байсан бол 2010 онд ердөө 0,98% болжээ. Харин боловсрол ба эрүүл мэндийн салбар дахь төрийн дэмжлэг 2011 онд ДНБ-ий 5,4 ба 3,0% буюу төсвийн нийт зардлын 23% болжээ.1988-2010 онд монгол хүний наслалт 60-аас 69 болж нэмэгдсэн бол хүн амын тоо (мэдээж хэрэг, энэ бол цагаачлалын үндсэн дээрх өсөлт биш, хүн ам дахь цагаачдын жин 0,36%-иас ихгүй) сүүлийн 5 жил тутам дунджаар 1,5% өсчээ. (Орост ингэж өсдөг бол жилд 2 сая хүнээр олон болно гэсэн үг.)
Хөдөө аж ахуй ч дутахгүй хурдаар хөгжиж байна. Мал сүргийг нь хороосон хатуу өвлүүд дайрсаар байгаа ч Монгол улс дэлхийн хоёр дахь том ноолуур үйлдвэрлэгч болж, нэг хүнд оногдох малын тоогоор хөрш зэргэлдээ Оросын бүс нутгуудаас 7-20 дахин илүү гэсэн үзүүлэлтээр дэлхийд бас л тэргүүлэх болов.
    Мэдээж хэрэг, өнөөдөр ч гэсэн Монгол учиргүй хөгжсөн орон шиг харагдахгүй байгаа ч ДНБ-ий өсөлтийн үзүүлэлтээр (2011 онд 17,26%) дэлхийн дээд амжилт тогтоож байна. 2013 онд 13-14%, 2014 онд 30-32% өснө гэсэн урьдчилсан таамаглал бий. Монголд худалдаа, барилгын салбар эрчимтэй хөгжиж, хөдөөгийн хүн амыг хотод суурьшуулах хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байгаа юм. 1999 онд 100 хүнд 1 гар утас оногдож байсан бол өнөөдөр 105 болжээ. 2000 онд хүн амын 0,5% нь интернет тогтмол хэрэглэж байсан бол одоо 20 гаруй хувь.
Монголчууд яаж ийм амжилтад хүрч чадав? Гэрэлт ирээдүйд хүрэх цор ганц зөв зам гэж манай эрх баригчдын үздэг “улс төрийн тогтвортой байдлын” ачаар уу? Ердөө ч үгүй. Нарийн яривал бүр эсрэгээрээ. Орчин үеийн Монгол орон улс төрийн байнгын тэмцлийн үр дүнд шинэчлэл өөрчлөлтийнхээ туршид аль нэг улс төрийн хүчинд засгийн эрхийг монопольчлох, сонголтгүй ганц бодлого хэрэгжүүлэх боломж олгоогүй юм.

    4659331783_15b5984842_b Зөвлөлтийн дараах эхний жилүүдэд МАХН засгийн эрхээ хадгалж байсан ч ердөө 1996 онд Үндэсний ардчилсан намаар толгойлуусан шинэ намуудын эвсэл засаглах болжээ. Гэсэн ч 1997 онд урьд нь коммунист явсан Н.Баганбанди ерөнхийлөгчөөр сонгогдон, улмаар 2000 оны парламентын сонгуульд намаа олонхи болгож, МАХН-ын өөр нэгэн нэр дэвшигч Н.Энхбаярыг 2005 онд ялах нөхцөл бүрдүүлсэн билээ.
   Тэр зуурт сөрөг хүчин ч улс орондоо нөлөөгөө хадгалсаар байв. 2004 онд хуучин коммунистууд 1990 оны ардчилсан хувьсгалын лидер Ц.Элбэгдоржоор удирдуулсан ардчилсан намуудын эвсэлд олонхио алдсан юм. 2008 онд сонгуулийн дүн будлиулсны улмаас Улаанбаатарт “өнгөт хувьсгал” өрнөж, үр дүнд нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар өмнөх удирдлагынхаа авилгалын тогтолцоог мөрдөн шалгах болжээ. 2012 оны 4 дүгээр сард экс ерөнхийлөгч Н.Энхбаяр баривчлагдаж, нээлттэй шүүхээс авилгалын хэргээр 4 жилийн ял аваад байна. Чухамхүү өнөөгийн ерөнхийлөгчийн үед эдийн засгийн өсөлт илүүтэй хурдассан юм.

   Сүүлийн хоёр ч ерөнхийлөгч, таван ч ерөнхий сайд АНУ, Их Британи, Германд сургууль төгссөнийг мөн тэмдэглэх нь зүйтэй. Коммунизмын дараах Монгол орны түүхэн дэхь нээлттэй улс төрийн өрсөлдөөн улс орноо эдийн засгийн ээлжит амжилтад хөтөлж буй чадварлаг улс төрчдийн давхрага бий болох шим тэжээлтэй орчин болж өгчээ.
    Тийм ээ, Монголд асуудал бэрхшээл олон бий. Нэлээд нь цаг уурын нөхцлөөс үүдэлтэй. Жилийн туршид температур зун нь +30... 32°С бол өвөл нь -28…35°С. Улаанбаатар бол өвөл цагт дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Газар нутгийн хэмжээ нь ч хөгжилд садаа болно. Хот хоорондын зай нь хэдэн зуун километр бөгөөд 1000 кв.км-т оногдох бүх замын урт ердөө 31 км байгаа нь дэлхийд хамгийн доогуур үзүүлэлтийн нэг. Гэвч сүүлийн 20 жилд ДНБ-ий эрчим хүчний багтаамж 56% буурсан бөгөөд 2020 он гэхэд дахин 40% бууруулахаар Засгийн газар зорьж байна. Байгалийн бэрхшээлийг сөргүүлж улс орны удирдлага захиргааны хүнд суртлыг бууруулах алхмыг санал болгож байгаа билээ. Энэ нь ч дажгүй амжилтад хүрч байгаа нь Doing Business-ийн рейтингээр Монгол улс сүүлийн жилд 12 байраар урагшлан 76-д орсноос харагдаж байна.

    Энэ бүхнээс үзэхэд, яагаад Орост эрчим хүчний үр ашиг нэмэгдүүлж, ашигт малтмалын олборлолтыг дорвитой өсгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг сайн татаж, дэлхийн рейтинг дэх байраа урагшлуулж чадахгүй байна вэ гэсэн асуулт тавигдаж байна. Байгаль хангай лав энд ямар ч хамаагүй. Улс төрийн орчин, ардчилсан үйл явц, удирдах давхарга бэлтгэх чанарын асуудал илүү чухал билээ.
     Орос бол Монгол биш гэдэг энэ.
Р.Баатархүү /24цаг.мн/ орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • (49.0.167.152)
    uursdiin hed ni bagadaad gadaadiinhnaar bichuuldeg boljee muu yumiig sain sedne shuu
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • irgen (202.21.106.68)
    20-n jil komunistuud gatsaagaagui bol ch,,,
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (49.0.157.52)
    Дажгүй орчуулга болжээ. Зарим сайтад утгы нь алдагдуулаад, зарим мэдээллий нь хасаад орчуулчихсан байсан.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Чойж (49.0.135.85)
    Хэ хэ лимбэ дамбадаж дээ.Гадныханд ямар мэдээлэл өгөх,ямар тоо явуулахаа манай нохойнууд сайн мэддэг л юм байна.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • МӨНХТӨР (182.160.14.145)
    АВЛИГЫН ЭЦГИЙГ ЗАЙЛУУСАНЫ Л АЧ БАЙХ .АРДЧИЛАЛ УЛАМ ХӨГЖИХ БОЛТУГАЙ МОНГОЛ УЛС УЛАМ ХҮЧИРХЭГ,АРД ТҮМЭН НЬ БАЯН ЧИНЭЭЛЭГ МОНГОЛ ЦУС ЦЭВЭР БАЙХ БОЛТУГАЙ ХУРАЙ
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.14.145)
    төрөө зөв сонгосон бидний сонголтын ач байх.үүзээ бөөнөөр нь задлах нь буруу байхаа ,шат дараатай задлах хэрэгтэй ***** нар манайхаас авсан нүүрсээ булж хадгалдаг гэсэн гээ биз дээ .дараа нь хятадаас нүүрсээ зөөх вий
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.14.145)
    Өсөлт үнэхээр бгаа бол жирийн иргэдэд мэдрэгдэх ёстой .Энэ хөөсөн өсөлтийг чулуу болгомоор бдаг.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.14.145)
    ОРОСУУДАА МОНГОЛООС СУРААД БАЙЖ ДЭЭ.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (122.201.18.199)
    Оросын хэвлэл интернетэд Монголыг тавласан мэдээлэл их гардаг Монголыг Ленины замаар коммунист нийгэмээ байгуулж бгаа орон гэж үздэг Оросын олон хүмүүс бдаг Дэгсдүүлсэн тоотой ч гэгээтэй ийм нийтлэл гарах нь Монголыг хүндэтгэн үздэг Орос хүмүүс өсөж байх бидэнд чухал
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (103.10.23.86)
    goy l bna shdee kkk. jaahan hetruulegtei ch bidnii baidal 10 jiliin omnohoos shal oor bolson shuu. minii l huvid shal oor bolson. bi huviin baiguullagad ajilladag ter avilga ntr geech yumiig baraag ni ch haraagui. gesen ch minii amidral l lav oor bolj l bna
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (112.72.12.215)
    ӨӨРСДӨӨ БОЛОХООР ХЭЛЭХ ХЭЛЭХГҮЙГЭЭР МУУЛААД Л ХҮН ХЭЛЭХЭЭР БАЯРЛААД Л
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.54.113)
    дэгсдүүлжээ нэг их тоо бичсэн хөөргөх гэсэн сэтгэл зүйгээр наадаж байнаа
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • zohiomol niitlel (203.194.115.78)
    haha ene orchuulgin medee bish bna. zohiomol medee bna. tsaad sanaa ni bol Ivanhoe Mines, Rio Tinto-iin zahialga l bna. iim yum zohioj bichihee bolio
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.106.70)
    Эдийн засгийн хөөсийг нь л бичсэн байна Хөөрөөд байх юм ерөөсөө алга
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (180.235.163.10)
    Erunhiilugchiin syrtalchilgaa ehlecheed baigaa yum shig baina daa,
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • баянаа (202.126.89.166)
    их сайхан орчуулжээ үнэхээр сэтгэл хөдөлгөм нийтлэл байна,монголчууд бид дандаа өөрсдийхөө муу муухайг бичиж ярьж байдаг,гэтэл бидэнд болж бүтэх юм зөндөө л байгаа ш дээ,зарим нэг хүмүүс юмыг жоохон сайхан талаас нь харж баймаар юм,амьдрал сайхан л байна шүү дээ
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (203.91.117.4)
    orchuulj ogson baatarhuud bayarlalaa gej
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (203.91.112.12)
    ХҮН БОЛГОНЫГ АЖИЛТАЙ БОЛГОНО ГЭЖ БУРУУ ЯРИАД БАЙНАА. ХАРИН ХҮН БОЛГОН АЖИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНЭ ЗАЛХУУЧУУД ЧИНЬ АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙНА. ТҮҮНЭЭС АЖЛЫН БАЙР ШИГ ЭЛБЭГ ЮМ МОНГОЛД АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ. МОНГОЛД ЮУ БАЙНА АЖЛЫН БАЙР Л БАЙНА . ДААН Ч ХИЙХГҮЙ БАЙНА.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Т. Баатархүү (138.88.174.93)
    Сайхан орчуулж хуваалцсанд гүнээ талархаж байна. Нэг саналаа хэлэхэд, хамгийн сүүлийн үгүйлбэр нь "харин энэ утгаараа бол Орос яаагаад ч Монгол бишээ" буюу Орос Монгол шиг ардчилсан улс болох яаагаачгүй байна гэж дүгнэжээ. Бид ийм ухаалаг (санаандгүй байсан ч хамаагүй) бодлого явуулж, тусгаар тогтносон хүчтэй улс байсаар байгаагаараа бахархах учиртай. Дээр Оросыг муулсан хүмүүсийг бүрэн ойлгож байна. Гэхдээ эднийг дагаагүй бол өдийд Монгол гэж улс лав байхгүй байхсан, сайндаа л Шинжааны уйгарууд, Төвдүүд, Өвөр Монголчууд шиг дарлагдсан цөөн байх байлаа. Бидний хувьд "blessing in disguise" буюу "хараал гэж харагдах боловч үнэндээ бурхны хишиг" болсон гэж боддог юм.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (103.10.21.96)
    улс төрийнө рсөлдөөн байгаа нь сайн хэрэг гэхдээ өрсөлдөөн нь хэт тархи угаалт анархизм руу бүү чиглээсэй дээ.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (49.0.191.143)
    Монгол орны гадаад байдлыг магтаж бичсэн байна.Одоо монгол дотроо ядуурал их байгаа шүү дээ.Монголд хүн болгон ажилтай байх юм бол хурдан хөгжинө.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • MoHroJl (65.183.126.77)
    Oros ah nar geel bhiin ... Ene Orosuud chin bid nariin tolgoig ugaaj bid nar Kolon shahuul bsiishde ... Hamag bitku zuiliig Orosuud hiideg bsan .. Yern Oros Hyatad 2 t unen goloosoo durgui
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (108.246.210.103)
    udahgyi mongol oron oodlon devshin solongosuud shig sharguu baival
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • MONGOL (182.160.50.90)
    MONGOL-iin haad baij baijil ene orosiin heden tarsan butarhai VANT jijig ulsuudiig negtgej OROS gedeg tom gurniig baiguulsan yum shuudee kkk
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (124.158.66.210)
    Oros ahtaigaa medehgui l yum bn. Kolony baisnaa l medeh yum bn.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • nadaelo (202.170.68.86)
    orosuud dagaad 70 jil shoronjison niigemd bsn sh de, odoo l bid yamar humuus gedegee haruulah tsag dandaa ah gej daldagnahaa bolison shuu,
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • çî÷èí (202.131.247.170)
    Ýðò öàãèéí ò¿¿õèéã ñºõâºë, Ìîíãîë áàéãààã¿é áîë Îðîñ õýäýí âàíãóóäûíõàà ãàðò ñ¿éð÷ áóòðàí ñàðíèõ áàéëàà. Òýä Ìîíãîëûí à÷ààð äýëõèé äýýð àãóó Îðîñ îðíûã áàéãóóëæ ÷àäñàí.Îð÷èí öàãò, Àãóó Îðîñ áàéãààã¿é áîë Ìîíãîë ñºíºæ, Õÿòàä-Ò¿âäèéí áîîë áîëîí ñ¿éðýõ áàéëàà. Èíãýýä õàðàõàä, Îðîñ, Ìîíãîë õýìýýõ õî¸ð õºðø ò¿¿õýí öàã öàã õóãàöààíû òóðøèä ¿ðãýëæ õýí õýíèéõýý ãàâüÿàãààð îðøèí òîãòîñîîð áàéíà. Öààøèä ÷ òèéì ë áàéõ áîëíî. Ýíý õî¸ð óëñûí ìàíäàë áà áóóðàëò áèå áèåýñýý ñàëøã¿é õàìààðàëòàé.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • oros ah (202.131.226.86)
    MGL-oo baharhaj bna, BUSH MGL-d ireed USA-iin tsergiin baaziig bairluulah talaar sanal tavihad manai uls zuvshuuruugui um bnalee, uund oros ah nar bayarlah heregtei shuu.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.170.68.162)
    manaihiig neg ch gesen magtaj bichsen bna saihan bna
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.61.97.101)
    Буриад Монголтойгоо нэгдээсэй.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (202.61.97.101)
    Эхлээд өөдрөг бичсэнд баярлалаа. Гэхдээ ядуурал их бна даа. Иргэдийнхээ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • рррр (202.5.205.37)
    Орос Монголыг дуурайж ардчилсан болно гэвэл задрах аюултай. Зүгээр л Путин гэдэг хаанаараа удирдуулаад явсан нь өлзийтэй. Ялангуяа Кавказчууд тусгаар улс болохыг шууд хүсэж байна.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • kk (49.0.172.126)
    sonin l sedew bna
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.61.152)
    оросын хүчинд монгол гэж гортиг татаад мэнд шүү яваагаа бүү март монголчуудаа. хүн ахтай монгол орос ахтай. өнөөдрийн амьдралаа харцгаа. ордноос хойш нэг км ч хүрэхгүй газар монголчууд маань нохойн хоол идээд нохойн амьдралаар амьдарч байна. өнгөлөн далдлагдсан хуурамч ардчилалыг бүү хоосон хөөрөгд.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (124.158.66.210)
    Harin bid nar Mongolchuud, ta nar shig bish shuu orosuud aa!!! Uuniig sanaj yavaarai!!
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    18 цаг 9 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    22 цаг 6 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК