зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нар Булган, Орхон аймагт ажиллалаа

2012-12-27
0
ЖИРГЭХ

  Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог нар өнгөрсөн өдрүүдэд Булган, Орхон аймагт ажиллаа. Тэд орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн тулгамдсан асуудлыг сонсч, газар дээр нь шийдвэрлэхийг зорьсон юм.

                            Булганы найман суманд өвөлжилт хүндэрчээ

J4288x2848-00231  Засгийн газрын гишүүдийн зорьсон эхний аймаг Булган байв. Шадар сайд, Сангийн сайд нартай уулзахаар Дашинчилэн суманд таван сумын Засаг дарга, эрүүл мэндийн төвийнхөн цугларчээ. Аймгийн хэмжэнд 16 сумын 2.5 сая мал өвөлжиж байгаа аж. Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур зэрэг найман суманд өвөлжилт хүндэрснийг аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат дуулгав. Учир нь тус нутагт өнгөрсөн сараас эхлэн 13 удаа цас орж, бэлчээр газарт цас хөрлөжээ. Ингэснээр бэлчээрлэх нутаг зарим сумдад 35 хувьтай байгаа нь малын шилбэ халцрах, өвс тэжээлээ газрын хөрснөөс идэх боломжгүй болсон гэнэ. Аймгийн хэмжээнд 103.6 мянган тонн өвс тэжээл бэлтгэсэн ч, малчдад хүртээмжгүй байгаа аж. Цаг агаар хүйтрэх төлөвийг Цаг уурын газраас анхааруулж байсан учир намрын саруудад өвс тэжээлээ хангалттай зэхэхийг Засгийн газраас аймаг, сумын удирдлага болон малчдад даалгасан. Гэвч Булганы зарим сумынхны өвөлжилтийн бэлтгэл таван хувьтай байгааг Шадар сайд шүүмжлэв. Энэ нь нөгөө талаар Орон нутгийн сонгууль оройтсонтой холбоотой бөгөөд аймгийн ихэнх сумын Засаг дарга нар саяхан томилогдсон нь өвөлжилтийн бэлтгэлд нөлөөлжээ. Харин Орхон аймгийн хувьд өнөтэй өвөлжиж байна. Тус аймаг нь газар нутгийн хувьд бага төдийгүй хоёрхон сумын 100 гаруй малчин өрхтэй. 200 орчим мянган малаа онд мэнд оруулахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн нутгийн удирдлагуудтай хамтран бэлтгэл ажлаа сайн хангажээ.

   Дашинчилэн, Баяннуурынханд түргэн тусламжийн машин олгохоор болов

  Орон нутгаас сонгогдсон гишүүд нутгийн иргэддээ ойр байж, тэдний санал хүсэлтийг өөрийн биеэр сонсох нь чухал болохыг Шадар сайд Д.Тэрбишдагва уулзалт бүртээ онцолж байлаа. Тэрээр шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрлэж буй асуудлыг олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж явсан юм. Энэ үеэр төлөөлөгчид харьяа газруудад зочилж, ажилчдын санал хүсэлтийг сонсож байлаа. Тухайлбал, Шадар сайд өөрийн харьяа мэргэжлийн хяналт, онцгой байдал, стандарт хэмжилзүй зэрэг зургаан газрын албан хаагчтай өөрийн биеэр уулзсан бол Сангийн сайд Ч.Улаан орон нутгийн санхүүч, эдийн засагч нартай уулзалт зохион байгуулав.

  Орон нутгийнханд Засгийн газарт дуулгах, шийдвэрлүүлэх цөөнгүй асуудлыг тавьсан юм. Хэдийгээр өвөлжилт хүндэрсэн нутгийнхан малдаа анхаарах нь зөв ч, хүнд илүү анхаарал хандуулах талаар Шадар сайд Д.Тэрбишдагва онцолж байлаа. Булган аймгийн цөөнгүй сум түргэн тусламжийн машингүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Дашинчилэн, Баяннуур сумын түргэний машин эвдэрснээр хөдөөгийн малчдын эрүүл мэндийн үйлчилгээ бүрмөсөн зогсчээ. Зарим сумынхан эмч нар иргэдийнхээ машиныг гуйж хэрэглэж буй аж. Гэвч зарим малчид 200 гаруй километрийн холоос дуудлага өгөх үед түргэнийхэн очих боломжгүй болжээ. Шадар сайд уг байдлыг яаралтай шийдвэрлэж өгөхөө амласнаар тун удахгүй Дашинчилэн, Баяннуур сумынхан түргэн тусламжийн машинтай болох нь. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эх орны хишиг”-ийн үлдэгдэл 340 мянган төгрөгтэй холбоотой цөөнгүй асуулт Сангийн сайд Ч.Улаанд хаяглажээ. Нутгийн иргэд хувь хишгээ энэ онд багтааж авах хүсэлтэй буйгаа ч дуулгав. Өмнөх Засгийн газрынхан сонгуулийн амлалтаа биелүүлэхээр хоёр их наяд төгрөгийн зээлийг Монгол банкнаас авсан ч санасандаа хүрээгүй. Учир нь төсөв хүрэлцээгүй учир тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар ирсэн. Харин шинэчлэлийн Засгийн газрынхан энэ сарын 10-нд бонд гаргах шийдвэр гаргаснаар иргэдийн хүлээлтийг тайлах арга олсон юм. Харин ард түмний гарт 340 мянган төгрөг хэзээ очих талаар Сангийн сайд Ч.Улаан “Энэ долоо хоногт бүх аймгийн Халамж үйлчилгээний газрын дансанд хувь хишгийн мөнгийг байршуулна. Ингэснээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөө авч эхэлнэ” гэв. Сангийн сайдад хаягласан чухал саналын нэг нь орон нутгийн төрийн байгууллагуудын барилгын асуудал байв. 40, 50 жилийн өмнө баригдсан эмнэлэг, сургууль, захиргаа болон зориулалтын бусаар ашиглаж буй обьектууд сум бүрт байгаа аж. Уг асуудлыг Сангийн сайд хэрхэн шийдвэрлэх талаар нутгийн иргэдэд нэгдсэн ойлголт өгсөн юм. Тодруулбал, сум, аймаг, улсын төсвөөр ангилан засвар шинэчлэл хийхийг санал болгосон. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан аймаг, сум бүрт багагүй мөнгө ордог аж.  Уг хөрөнгөөр орон нутгийн хүрээнд барилгын шинэчлэл, засварын ажлыг гүйцэтгэж болох талаар анхлан ярилцаж, шаардлагатай тохиолдолд Засгийн газарт хандах нь зүйтэйг онцлов.

    Булган, Орхон аймгийн холбосон нэг сум бол Орхон аж. Бэлчээр нутгаас шалтгаалан сумын иргэдийн нэг хэсэг нь Орхон аймаг, нөгөө хэсэг нь Булган аймагт харьяалагдах болжээ. Ингэснээр төрийн үйлчилгээг айл өрх нэгдсэн журмаар хүртэх боломжгүйг нутгийн иргэд хэлж байв. Мөн тус суманд орших Мааньтын хорих буюу Хорих 439 дүгээр ангийн асуудал багагүй хөндөгддөг аж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар хорих ангийн удирдлагууд тус газарт өөрийн аж ахуйг хөгжүүлэх болсон нь малчдад харшилж эхэлжээ. Мааньтын хорихын ойролцоох хоёр километр радиуст хориг тавьсан нь малчдын уугуул бэлчээрийг булаасан хэргээр үл ойлголцол үүссэн аж. Орхон аймгийнхны дунд “Зэс эрдэнийн хувь” гэх компани хэл ам дагуулсаар иржээ. Анх 40 мянга гаруй хүн хөрөнгө оруулан байгуулж байсан уг компанийн өгөөжийг хүртэх гэсэн иргэд Засгийн газрын төлөөлөгчид хандсан юм. Мөн тус аймагт эрчим хүчний хангамж дутагдсанаас цахилгаан хязгаарлаж эхэлжээ. Дээрх асуудлуудыг Засгийн газрын төлөөлөгчид салбарын яам, агентлагуудад уламжлан, шийдвэрлэхээ олон нийтэд дуулгаж байв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (202.179.19.4)
    tsolmon n ch barag delhii sonohtei adilhan bolson biz tednii huvid
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (133.5.11.10)
    Tsolmon egchees zugtaj ybaad hiisen ajil ni uu ain
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    18 цаг 8 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    22 цаг 5 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК