УДБЭТ-ын 150 хүний бүрэлдэхүүнтэй баг П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг БНХАУ-ын Тяньжин хотын “GRAND” театрт 2 удаа амжилттай тоглоод байгаа бөгөөд өнөөдөр сүүлийн тоглолт нь болох юм. Энэхүү тоглолтыг урд хөршийнхөн маань найрсаг дотноор хүлээн авсан байгаа бөгөөд уг арга хэмжээнд Монгол улсаас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар оролцож уран бүтээлчдэд баяр хүргэжээ.



