
УИХ-ын өнөөдрийн чуулган эхэллээ. Чуулганаар өнөөдөр нийт 10 асуудал хэлэлцэх бөгөөд хамгийн эхэнд УИХ-ын дэд даргын томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Саяхан УИХ-д албан ёсны бүлэгтэй болсон МАН-ын зүгээс УИХ-ын дэд даргад М.Энхболдыг нэр дэвшүүлсан. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нэр дэвшигчийг танилцуулж байна.
Дараа нь Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг хэлэлцэнэ. Мөн чуулганаар МАН-ын бүлгийн гишүүдийг байнгын хороодод хуваарилж, бүтцийг нь өөрчлөх асуудлыг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (2)