
Арванхоёр дугаар сард Монголд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан гурван тохиолдол илэрсэн. Тэгвэл ХӨСҮТ-аас дахин нэг тохиолдол илэрснийг мэдээллээ. ХӨСҮТ-д энэ сарын 13-нд сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн
сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагдсан байна. Тэрбээр 30-34 настай, эрэгтэй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа
гэнэ. Одоогоор эмнэлгийн хяналтанд авч, тархварын судалгаа хийгдэж
бөгөөд энэ нь ХДХВ-ийн халдварын 127 дахь тохиолдол болж байгаа юм.