
Шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ орж, тэр л өдрийг хүн бүхэн хүлээнэ. Гагцхүү энэ л өдрүүдэд урлаг соёлынхон маань албан байгууллагуудын шинэ жилд уригдан баяр дээр нь баяр нэмдэг. Тэгвэл энэ жил хамтлаг дуучдын ханш ялимгүй өссөн ч байгууллагууд дуртай дуучид, уран бүтээлчдээ урьсаар байгаа юм. Түрүү түрүүчийнхээ мэдээллээр та бүхэнд "Sweetymotion", “Outlaw”, “А sound”, “Мотив”, "Киви", "Гурван охин" зэрэг хамтлагийн шинэ жилээр дуугаа хэдээр үнэлж байгааг хүргэсэн бол энэ удаад хамгийн хямдхан буюу бусад дуучдаас арай бага төлбөрөөр ая дуугаа өргөж буюу уран бүтээлчдийн талаар мэдээлье. "Fire", "Lemons" зэрэг хамтлагууд тус бүр ханшаа 500.00, харин дуучин Агиймаа, Эгшиглэн нар тус бүр 300.000, А.Cool 300 мянгаар ая дуугаа өргөх бол BX 400.000 мянгаар дуулах юм байна. Түүнчлэн П.Жимсээ 500.000 төгрөгөөр хурин цугласан албан байгууллаг, хамт олонд ая дуугаа өргөх аж.












Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)