
Өнгөрсөн
хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл
бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 43 хэргийн эзэн
холбогдогчийг олж тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 43 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах тав, хүчиндэх нэг, хулгайлах 18, булаах нэг, дээрэмдэх нэг, танхайрах есөн хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 17 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтсэн байна.
Б.Чимэг