
Тус хамтлагийнхан саяхан ОХУ-ын Буриадын Үндэсний радио, телевиз компанийн урилгаар шинэ жилийн “В кругу друзей” /Анд нөхдийн хүрээнд/ баярын концертод оролцоод иржээ. Тоглолтод Буриадын нэр хүндтэй уран бүтээлч, улстөр, спортын алдартнууд оролцож, олсон орлогоо тухайн бүс нутгийн өнчин, ядуу хүүхдүүдэд тусламж болгон хандивласнаараа онцлог болжээ.
Угсаа гарал нэгтэй Буриадын ард түмэнд сэтгэлийн хандиваа өргөсөнд тус телевизийн хамт олон “Ньюанс” хамтлагийн уран бүтээлчдэд талархсанаа илэрхийлээд, цаашид дэмжиж хамтран ажиллахаар болсон байна.