

Шинэ жилийн баярын зарууд толгой эргүүлж буй энэ үед олон жилийн өмнөөс хүмүүсийн сэтгэлд “томчуудын” ёолк нэрээрээ танил болсон “Next stop” наадам өнөөдөр болно. “Сүү өргөж амьдаръя” наадам архигүйгээр өнөөдөр “Чингис зочид буудалд болохоор болжээ. Уг наадмийг Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч сангаас зохион байгуулж буй бөгөөд арга хэмжээний үеэр “Оны залуу” улс төрч, эдийн засагч бизнесмен шалгаруулна.
“Next Stop” харшийн наадмын анхны буюу 1992 оны шалгаруулалтын “Оны шилдэг залуу улстөрч”-өөр өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Оны шилдэг залуу эдийн засагч”-аар Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Н.Золжаргалыг тус тус тодруулж байв. Мөн 1995 оноос хойш “Оны шилдэг залуугийн лекц унших ёслол”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байсан аж.
Д.Ундрах 24tsag.mn