УИХ-ын хурлын дарга З.Энхболд санаачлага гарган, байгууллагуудын удирдлагад хандаж цаасан мэндчилгээг цахим болгох үүрэг өгсөн. Тэгвэл энэ ажил нь хэрэгжилт сайтай яваа аж. УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаа "Шинэ жилийн мэндчилгээг цаасаар биш электрон болгох
уриалга гаргаснаас хойш нэг ч төрийн байгууллага цаасан мэндчилгээ
ирүүлсэнгvй" гэж бичжээ.
Тэрээр цаасан мэндчилгээг цахим болгох санаачлагдаа "Жил бүрийн шинэ жил, бусад баяр, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниуд өөр хоорондоо баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэхдээ хэвлэмэл цаасан ил захидал ашиглаж байгаагаас гадна оргилуун дарс, бэлэг сэлтийг илгээдэг болоод удаж байна. Энэ нь төсвийн хөрөнгийг хэмнэх, зардлыг багасгах зорилт тавьж буй өнөө үед удирдлагын зардлыг нэмэгдүүлж, хэт үрэлгэн байдлыг бий болгож байна. Зөвхөн өмнөх жишгээр тооцоход Улсын Их Хурлын даргын хувьд би, шинэ жилийн мэндчилгээг 300 гаруй албан тушаалтанд явуулах болох нь. Энэ бүгдийг хэвлэх, хүргэх зардал татвар төлөгчдийн халааснаас л гарна.
Иймд албан мэндчилгээ явуулдаг журмыг шинээр тогтоон хэрэгжүүлж эхлэх шаардлагатай бөгөөд орчин үеийн мэдээллийн технологи, интернэтийн давуу тал /зардалгүй/-ыг ашиглан цахим хэлбэрээр явуулдаг байх нь зүйтэй" гэж дурдаж байсан юм.

Сэтгэгдэл (1)