
Хорь гаруй насны Монгол залуу А өнгөрсөн 10-ны өдөр Турк улсаас нисэн ирсэн Истанбул -Сөүл чиглэлийн нисэх онгоцоор Инчоны нисэх онгоцны буудалд буусан ч Солонгос улс руу нэвтрэх ямар нэгэн виза байхгүй түүнийг Солонгосын гааль нэвтрүүлээгүй байна.
Гуравдагч орноор дамжин буцаж Истанбул руу явна хэмээн мэдэгдсэн түүнийг дөрвөн давхрын дамжин өнгөрөх түр хүлээлгийн танхимд орхисон ажээ. А нь энэ танхимд хоёр хоносон ба энэ сарын 12-ны 03.54 цагт хүмүүс унтсан байх үеэр уг хүлээлгийн танхим болон хоолны хоёрын хооронд таван метр өндөрт байх хамгаалалтын төмрийг эвдэж, хоолны газрын хаалгыг дотроос нь нээн цааш Солонгос улсад хөл тавьж чадсан байна.
Түүнийг харуул хамгаалалтын бүхэл бүтэн системтэй гэгдэх Инчоний Олон улсын нисэх онгоцны буудлаас ямар нэгэн бичиг баримтгүй зугатаасныг найм хоногийн дараа эвдэрсэн хамгаалалтын төмрийг анх харж мэджээ.
Тухайн үед хамгаалалтын систем 45 секундийн турш дохио өгч байсан ч хамгаалалтын ажилтнууд байранд дээрээ байгаагүйгээс мэдээгүй байна. Одоогоор Солонгос даяар эрэн сурвалжлагдаж байгаа Монгол залуу А-г Солонгос улсад хууль бусаар нэвтрэн үлдэхэд Туркийн агаарын тээврийн компани буруутай гэж Солонгосын тал мэдэгдэж байгаа ба Монгол залууг Истанбул - Сөүл чиглэлийн нисэх онгоцоор Инчон хотод буусан ч буцаж нисээгүй үлдсэн тухай мэдээллийг Солонгосын гаалийн ажилтнуудад мэдэгдэх журамтай хуулийг тэд мөрдөөгүй гэжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (14)