
Израйлийн ерөнхий сайдад нэр дэвшигч нар сурталчилгаагаа эхэлсэн талаар
“BBC” мэдээллээ. Тус улсын өнөөгийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху
Гадаад хэргийн сайд асан Авигдор Лимбермантэй хамтран сонгуулийн
кампанит ажиллагаа эхэлсэн байна.

Израйлийн ерөнхий сайдад нэр дэвшигч нар сурталчилгаагаа эхэлсэн талаар “BBC” мэдээллээ. Тус улсын өнөөгийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Гадаад хэргийн сайд асан Авигдор Лимбермантэй хамтран сонгуулийн кампанит ажиллагаа эхэлсэн байна.
Ирэх нэгдүгээр сард болон ерөнхий сайдын сонгуульд Бенжамин Нетаньяхугийн консерватив Ликуд нам, Либерманы “Израиль бидний гэр орон” үндсэрхэг намтай эвсэж оролцох аж.
Сонгуулийн кампанит ажиллагаа гол төлөв Ираны асуудалд төвлөрсөн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох нь Израйлийн гадаад бодлогын урьтал болох ёстой гэж Нетаньяху удаа дараа мэдэгдсэн билээ.
Д.Идэр