Нийтийн тээврийн салбарын хөгжилд анхаарч, үйлчилгээг сайжруулах зорилгоор НИТХ-ын тогтоол гарч болзолт уралдааныг явуулсан. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн уралдааны эзэд саяхан тодорч байр тус бүрийг 10-50 сая төгрөгөөр шагнасан. Харин энэхүү уралдааны шалгаруулалт хэрхэн явагдсан, ямар үзүүлэлтээр аж ахуйн нэгжүүд өрсөлдсөн нь тодорхойгүй байсан юм. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

Шинэ жилийн баяр болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан нийтийн тээврийн газраас мэдээлэл хийлээ. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ тогтсон маршрут, хуваарьт өөрчлөлт орохгүй юм байна. Харин 31-ний үдэш он солигдох мөчийг тохиолдуулан төв талбайд “Нийслэлийн Мөнгөн шөнө” үйл ажиллагаатай учраас үйл ажиллагаа тарахад тодорхой чиглэлүүдэд автобусаар үйлчилнэ. Бусад өдрүүдэд одоогийн цагийн хуваариар ажиллах аж. Мөн нийтийн тээврээс авч хэрэгжүүлж буй буухиачилсан автобус цагаар сарын баяраар үйлчилгээнд гарахаар болсон байна.