

Төрийн тэргүүн Ким Чен Уныг Хойд Солонгосын Ардын армийн дээд ерөнхий командлагчийн албан тушаалд дэвшүүлсний нэг жилийн ойд зориулсан олон нийтийн арга хэмжээ БНАСАУ-д өчигдөр эхэлжээ.
Өчигдөр нийслэл Пхеньянд энэ үйл явдлыг үйлдвэрчний эвлэлүүд цугларч тэмдэглэжээ. Тус улсын Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Хён Сан Жу “Ким Чен Уны мэргэн цэцэн удирдлагын ачаар хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн. Энэ нь Ким Чен Ир, Ким Чен Ун нарын улсын сур хүчийг дэлхийд харуулсан” хэмээн хэлсэн байна.
“БНАСАУ-ын үйлдвэрчний эвлэлийн гишүүд улс орныхоо армийн эрэлхэг зоригтой дайчид болно. Тэд амь насаа өрөн Ким Чен Унд улс төр, үзэл суртлын дэмжлэг үзүүлж, намын чиг бодлогыг үнэнчээр баримтлан хэрэгжүүлнэ” гэж Хён Сан Жу онцолжээ.
Д.Идэр