

Тэрбээр Засгийн газрын бүрэлдэхүүнд халаа сэлгээ хийхийг ерөнхий сайд Хишам Кандилд даалгасан байна.
Мухаммед Мурси шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан улс үндэстэндээ хандан энэ мэдэгдлийг хийсэн байна.
Ерөнхийлөгч улс төрийн бүх хүчинд хандан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үндэсний яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалаад “Египетэд үр бүтээлтэй ажиллагаа явуулах сөрөг хүчний эрхийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй” хэмээн онцолжээ.
Ийнхүү ерөнхийлөгч Мухаммед Мурси шинэ үндсэн хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Д.Идэр