П.Эрдэнэзааны дургүй, дургүй, дургүй... "Хүмүүсийн хоол
идэхдээ гаргаж байгаа чимээнд дургүй. Амтлаад, сороод л... Тийм хүний
хажууд удаан байхаар бухимдаад, бүр хэлчихмээр санагдаад уур хүрээд
байдаг юм. Бас нусаа татаад залгидаг чимээ байна. Иймэрхүү зүйл манай
нийгэмд хаа сайгүй тааралддаг нь харамсалтай. Түүнчлэн, эрэгтэй хүн байж
эмэгтэй хүн шиг нялуун хоолойтой дуучин олшроод байна уу даа, сүүлийн
үед. Ийм хүмүүсийн дуулж байгааг сонсох дургүй” гэжээ.
П.Эрдэнэзааны дургүй, дургүй, дургүй... "Хүмүүсийн хоол идэхдээ гаргаж байгаа чимээнд дургүй. Амтлаад, сороод л... Тийм хүний хажууд удаан байхаар бухимдаад, бүр хэлчихмээр санагдаад уур хүрээд байдаг юм. Бас нусаа татаад залгидаг чимээ байна. Иймэрхүү зүйл манай нийгэмд хаа сайгүй тааралддаг нь харамсалтай. Түүнчлэн, эрэгтэй хүн байж эмэгтэй хүн шиг нялуун хоолойтой дуучин олшроод байна уу даа, сүүлийн үед. Ийм хүмүүсийн дуулж байгааг сонсох дургүй” гэжээ.
Г.Алтаншагайгийн дургүй, дургүй, дургүй... Түүний хэлэх дургүй үг бол стресс, бухамдал, завгүй. Тэгвэл тэрбээр ямархуу ааш зантай хүнд дургүй вэ гэхээр “Би”-гээр өвчилсөн хүн. Уулзаад ярилцахаар би тэгээд, би байна шүү дээ, намайг тэр тэгээд... гээд л өөрийнхөө талаа яриад л байдаг хүнд Алтаншагай хамгийн их дургүй гэсэн шүү.
Уртын дуучин, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ дургүй, дургүй, дургүй... Түүний салахыг хичээдэг муу зуршил нь өөртөө зориулах чухал асуудлаа хойш тавьдагаа болих юм. Түүний хамгийн дургүй араншин бол худлаа хэлэх. Тиймээс ч
Ш.Чимэдцэеэ гуай худалч хүнийг үзэн яддаг.
Реппер Gee-гийн дургүй, дургүй, дургүй...Түүнийг уран бүтээлийн хулгайчдад яснаасаа дургүй гэдгийг сонсогчид нь мэдэх биз ээ. G
ee өөрийгөө уран бүтээлч хүн гэж
боддоггүй . Харин би амьдралын хүн гэж ярьдаг гэнэ. Учир нь уран
бүтээлч бол бүтээх ёстой. Гэтэл эргэн тойронд ихэвчлэн уран бүтээлийн
хулгайчид байдаг болохоор тэдэнтэй нэг нэрийн дор өрсөлдөх нь утгагүй
гэж боддогоо хэнээс ч нуудаггүй.
Дуучин Агиймаа дургүй, дургүй, дургүй... Тэрбээр хотын гудамжинд хүмүүс хог хамаагүй хаядагт маш их эмзэглэдэг гэнэ. Өөрийнх нь дутагдалтай тал хааяа цаг барьдаггүй, унтамхай. Хэдий өөрийнх нь дутагдалтай тал хэдий ч цаг барьдаггүй, унтамхай хүмүүст дургүй байдаг аж.
Д.Ундрах 24tsag.mn

Сэтгэгдэл (3)