Гэрлэх ёслолын ордон нь засаг даргын тамгын газарт харъяалагддаг тиймээс ч Төрийн ордны халаа сэлгээ тус ордонг тойроогүй “дайрсан” юм болов уу?. Н.Алтанхуягийн засгийн газар гарсанаас хойш бүх яамдуудын дарга, цэргийг үүрэгт ажлаас нь буулгасныг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгвэл уржигдар Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэгийг ч тэтгэвэрт гарах нас нь болсон нэрийдлээр ажлаа өгөхийг шаарджээ. Уг нь ямар ч ажлын бүхэл бүтэн удирдлага солигдож байхад нэг сарын өмнө, наанадаж хэд хоногийн өмнө мэдэгдэх ёстой баймаар юм. Гэтэл түүнд ажлаа өгөх тухай нь уржигдар 15.30 цагийн үед мэдэгдэж, 19.30 цагт тамга тэмдэгийг нь хүлээн авсан байна. Ямартай ч зарим нэг эх сурвалжуудын хэлж буйгаар Х.Оюунчимэгийг АТГ-т шалгагдсан учир ажлаас нь чөлөөллөө гэж үзэж байна. Тэгвэл уг хэргийг АТГ шалгаад гүтгэлэг байсан хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаад байгаа юм байна. Тэгэхээр яалтчгүй Төрийн ордны халаа сэлгээ л Хуримын ордонд халдсан бололтой.
Ингээд та бүхэнд Х.Оюунчимэгийн яриаг хүргье.
-21 жил Хуримын ордныг удирдаж ажиллалаа. Энэ хугацаанд хэчнээн хосуудын гэрлэлтийн гэрч болов?. Уржигдар шөнө та ажлаа өгсөн. Оронд чинь ирж байгаа шинэ даргад хэр итгэлтэй байна?
- Ямарваа албан тушаалыг авч байгаа хүн тухай салбарын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахыг бодсон, төлөвлөсөн байгаа байх. Миний хувьд бол 21 жил зургаан сар энэ албыг хашсан. Энэ хугацаанд 30 гаруй мянган залуу хосын амьдралын гараагаа эхлэх сайхан мөчид нь гэрч болж явсандаа баяртай байна. Ер нь Хуримын ордны дарга гэдэг маш хариуцлагатай алба. Залуучуудын анхны гал голомтыг бадраах үйлсэд гэрч болно гэдэг хариуцлагатай, нэр төртэй алба. Мөн хувь хүн болоод, боловсролын түвшин гээд бүхий л тал дээр өндөр байх шаардлагатай. Энэ албыг 21 жил хашихдаа хотын дарга нартай гэрээ байгуулж үр дүнтэй ажиллалаа. Ямар нэг алдаа дутагдал, зөрчил гаргасан нэг ч шийдвэр байсангүй.
-Шинээр ирж байгаа даргын хувьд хүмүүс ямар ч мэдээлэлгүй байгаа. Ямар мэргэжилтэй, хэн гэдэг хүн ирж байгаа юм бол?. Хэзээ таньд шинэ дарга ирж байгаа талаар мэдэгдсэн бэ?
- Ердөө л 15.30 минутад шинэ дарга ирж байгаа тул өргөдөл өгөх шаардлагатай гэсэн. Өргөдөл өгч байгаа минь энэ ажилд олон жил ажилласан учир ямар нэг асуудалгүйгээр энэ байдлыг зохицуулаад л өгье гэж бодсон. Удирдлагууд миний насыг тэтгэврийн насанд хүрсэн гэж үзсэн. Шинээр томилогдож буй дарга маань сайн ажиллана гэдэгт итгэж байна.
-Таныг албан хүчээр ажлаа хүлээлгэж өгч байгаа гэж ойлгож болох уу?. Яагаад гэвэл шинэ захирал ирж байгааг та сарын өмнө биш, бүр хэд хоногийн өмнө ч биш, хэдхэн цагийн өмнө л мэдсэн байна шүү дээ?
-Ер нь өргөдөл өгсөн нь дээр та тэтгэвэрийн насанд хүрсэн байна л гэсэн. Тэгэхээр тэтгэврийн насанд гарах болсон гэж би өөрийгөө бодохгүй байна. Надад боломж, эрч хүч, туршлага, боловсрол байна. Миний оронд ажиллах даргыг мэдээж удирдлага маань ажиллаж чадна гэж найдаад л ийм шийдвэр гаргасан байх.
- Таныг гэнэт л ажлаа өгөхөөр хүмүүс АТГ-т шалгагдаж байсантай чинь холбож ярих байх. Тэр хэрэг нөлөөлсөн юм биш биз дээ?
-АТГ шалгаад хэрэгсэхгүй болгосон. Тэр мэдээж нөлөөлөөгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл асуудал нь өөр өнцгөөс харсан хүний өргөдлийн дагуу шалгасан шүү дээ.
-21 жилийн хугацаанд ажиллахдаа хийхийг хэрэгжүүлж байсан, дуусгаагүй ажил байгаа л биз дээ. Залгамжилж ирж байгаа даргадаа хэлэх үг, захих захиас байна уу?
-Ирж байгаа удирдлага маань өөрийн гэсэн бодолтой байгаа байх. Гэхдээ ордныг маань өргөжүүлж, Монголын уламжлалыг залуучуудад ойлгуулахын төлөө ажиллах байх гэж найдаж байна.
Ер нь Монгол гэрлэх ёслол дэлхий нийтэд хаа ч байхгүй гэдэг нь судалгаагаар батлагдсан. Энэ асуудлаар би Докторын зэрэг хамгаалсан байгаа. Энэ сэдвийнхээ дагуу уламжлалын асуудлаар залуучууддаа түлхүү анхааръя гэж бодож байсан. Залуучуудын гэр бүлийн боловсролын асуудлыг сайжруулахаар сургалт зохион байгуулдаг. Үүнийг улам илүү чанаржуулах хэрэгтэй байгаа. Энэ бол дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж байгаа нь саяхан миний суусан олон улсын уулзалтын үеэр анзаарагдсан. Ер нь бол цаашдаа нийгэмрүүгээ чиглэсэн, тэр дундаа залуучуудын боловсролын асуудлаар дорвитой ажиллъя гэж бодож байна.
Харин Х.Оюунчимэгийн оронд "Халуун сэтгэл" байгууллагын зохицуулагч С.Үүрийнтуяа гэх эмэгтэй томилогдож байгаа юм байна. Түүнээс цөөн зүйлийг тодруулав.
-Цаашдаа юу хийе гэж бодож байна. Өмнө нь бас "Халуун сэтгэл" байгууллагад зохицуулагч хийдэг байсан гэсэн?
- Ажлынхаа үр дүнг харж байж энэ талаар хэлье.
-Энэ шийдвэрийг та хэзээ сонссон. Өөрөө дарга болъё гэдэг юм уу. Цаанаас нь шууд хүлээлгээд өгчихдөг юм уу?
-Энэ талаарх мэдээллийг дараа өгье.
-Гэрлэх ёслолын ордон бол маш гэгээлэг газар. Энэ сайхан газрын удирдлагаар ирж байгаа та яагаад өглөө нар мандаж байхад биш, харанхуй шөнөөр гэнэт ирж байгаа юм бэ?. Монгол хүмүүс уг нь бэлгэдлээ их боддог?
- Үүнийг ажлын хэсгийн комисс л мэдэж байгаа. Дуудаад л ажлаа хүлээж ав гэсэн. Тэрнийх нь дагуу л ажлаа хүлээж авч байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (17)