
2012 онд Венесуэль улсад өмнөх жилүүдтэй харьцуулахад хүн амины хэргийн тоо олон хувиар нэмэгджээ. Венесуэлийн хүчирхийллийн эсрэг төвийн мэдээлснээр энэ жил өнгөрсөн онтой харьцуулахад аллага 12 хувиар өссөн байна. Зуун хүн тутамд 2010 онд өдөрт 48, 2011 онд 67 хүн амины хэрэг оногддог байсан бол энэ жил 73 болж өсчээ. Ялангуяа хүн амын нягтаршил багатай, хараа хяналт султай дүүргүүдэд
хэрцгий шинжтэй аллагууд ихээр гарах болсон нь хуулийн байгууллагынхан
анхаарлаа хандуулах цаг болсныг харуулж байна хэмээн сэрэмжлүүлжээ.
Тус улсын ерөнхийлөгч Уго Чавесийн засгийн эрхэнд байсан сүүлийн 10 жилд Венесуэльд 155,780 хүн бусдын гарт амь үрэгдсэн гэсэн тоо гарсан байна.
Сэтгэгдэл (1)