
Албан байгууллагуудад аль хэдийн шинэ жилийн баярын уур амьсгал орж, баяраа тэмдэглэж эхлээд байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүд ч гэсэн Шинэ жилийн баяр тэмдэглэх өдрөө товложээ. УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр гишүүд ирэх ням гараг буюу 12-р сарын 29-нд баяраа тэмдэглэх болсон байна. УИХ-ын дарга гишүүдийг Шинэ жил тэмдэглэх мөнгөө улсын төсвөөс биш өөрсдийн халааснаас гархаг зарлиг гаргасан. Харин өнгөрсөн долоо хоногт МАН-ын гишүүд парламентын "ёолк"-нд оролцохгүй гэж мэдэгдэж байсан юм. Учир нь тэд УИХ дахь бүлгээ албан ёсоор байгуулаагүй, АН-ын гишүүдтэй тун түнжин муутай байсан. Одоо бүлгээ байгуулсан ч МАН-ын гишүүд "ёолк"-доо орох эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (6)