

Хоёр долоо хоног ярилцаж, төлөвлөсний эцэст Ассам хотын тариан талбайн бухимдсан ажилчид лхагва гарагт даргынхаа сүүдвэрчинд гал тавьжээ. Сүүдвэрчинд гал тавихад 700 гаруй ажилтан байсан аж. Галын үеэр үйлдвэрийн дарга Мридул Кумар Бхаттачарая ажилчдынхаа төлөвлөсний дагуу амиа алджээ. Мөн түүний эхнэр Рита ч бас шатаж амиа алдсан байна. Тэднээс гадна сүүдрэвчний гадаа байсан менежерийн хоёр машин шатжээ.
Хэрэг дээр ажиллаж буй цагдаагийн мэдээлснээр цайны талбайн зарим ажилчдыг ажлаасаа гарахыг тушаасан нь даргаа шатааж алах шалтгаан болжээ. Цагдаа нар энэ хэргийг санаачлан үйлдсэн хэмээн сэжиглэсэн гурван хүнийг баривчилсан байна.
Энэтхэгийн цайны экспортын 50 гаруй хувь нь Ассам хотын 800 гаруй цай тарьдаг компаниас гардаг аж. Талийгч Мридул Кумар Бхаттачараягийн цаны үйлдвэрт хоёр жилийн өмнө өргөн хүрээний бослого гарч байсан хэмээн цагдаа нар мөн мэдээлсэн байна.
Д.Идэр












Сэтгэгдэл (2)