МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшсэн Ц.Оюунбаатар өнөөдөр УИХ-ын
гишүүний тангараг өргөхгүй боллоо. Учир нь УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хуралдаанаар
хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшсэн Ц.Оюунбаатар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөхгүй боллоо. Учир нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Түүн дотор МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлнэ гэсэн асуудал байсангүй. Тиймээс Ц.Оюунбаатар энэ удаад УИХ-ын гишүүний тангараг өргөхгүй нь тодорхой боллоо.
Гэхдээ СЕХ-оос хуулийн дагуу Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэх саналыг УИХ-д ирүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл (5)