
Рок поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгож
чадсан “Никитон”-ы Бачка буюу Б.Батчулуун дөнгөж сая гавьяатын цолоор
энгэрээ мялаалаа.

Рок поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгож чадсан “Никитон”-ы Бачка буюу Б.Батчулуун дөнгөж сая гавьяатын цолоор энгэрээ мялаалаа. Монголын рок попын ферари гэгддэг түүнийг Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол олгох гэж байгаа гэсэн мэдээлэл гарч түүний фэнүүд нь фэйсбүүк, твиттер хуудсаар жиргэж байсан. Тэгвэл дөнгөж сая биелэлээ олжээ. Маргааш Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдөр тохиож байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд 11.00 цагаас салбар, салбарын шилдгүүдэд Төрийн дээд одон медаль олгож байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (20)