
Шинэ жилийн жил болоход хэдхэн хоног үлдлээ. Гагцхүү энэ л
өдрүүдэд урлаг соёлынхон маань албан байгууллагуудын шинэ жилд уригдан
баяр дээр нь баяр нэмдэг

Шинэ жилийн жил болоход хэдхэн хоног үлдлээ. Гагцхүү энэ л өдрүүдэд урлаг соёлынхон маань албан байгууллагуудын шинэ жилд уригдан баяр дээр нь баяр нэмдэг. Тэгвэл энэ жил хамтлаг дуучдын ханш ялимгүй өссөн ч байгууллагууд дуртай дуучид, уран бүтээлчдээ урьсаар байгаа юм. Түрүү түрүүчийнхээ мэдээллээр та бүхэнд "Sweetymotion", “Outlaw”, “А sound”, “Мотив”, "Киви", "Гурван охин" зэрэг хамтлагийн шинэ жилээр дуугаа хэдээр үнэлж байгааг хүргэсэн. Түүнчлэн хамгийн хямдхан буюу бусад дуучдаас арай бага төлбөрөөр ая дуугаа өргөж буй уран бүтээлчдийн талаар мэдээлсэн. Харин одоо дуу хоолойгоо өндрөөр үнэлдэг дуучдын мэдээллийг хүргье.
МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа нар нэг дууг 4.000.000 төгрөгөөр дуулах бол МУГЖ Ж.Алтанцэцэг гурван дуугаа 2.500.000 мянгаар үнэлж байгаа юм. “Камертон”, Номин талст” зэрэг хамтлаг 3 дууг мөн 3.0-5.5 саяар дуулах аж.
Түүнчлэн шинэ жилийн үдэш зохиолын дуу сонсохыг хүссэн хүмүүс олон байдаг. Тэдний таашаалд нийцүүлэн үдэшлэг зохион байгуулагчид зохиолын дуучдыг урьдаг. Зохиолын дуучдын хувьд нэг ханш дээрээ хатуу зогсдоггүй харилцан тохиролцох хамгийн энгийн байдаг гэнэ.
С.Жавхлан 4.000.000 төгрөг, Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа 2.500.000, Г.Эрдэнэтунгалаг 1.000.000, Д.Намсрайноров 1.500.000, Л.Болдбаатар 1.300.000, Л.Чулуунбаатар 1.300.000, П.Идэржавхлан 1300.000 мянгаар тус тус дуулах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (13)