Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн есөн дүүргийн
шалгалт хийжээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаалж байсан
108 ширхэг пиротехникийн хэрэгсэл /салют/, вингалын галыг хураан авч,
худалдаа явуулж буй иргэдэд пиротехникийн хэрэгслийг гар дээрээс
худалдахгүй байх талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн есөн дүүргийн шалгалт хийжээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаалж байсан 108 ширхэг пиротехникийн хэрэгсэл /салют/, вингалын галыг хураан авч, худалдаа явуулж буй иргэдэд пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдахгүй байх талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн пиротехникийн хэрэгслийн борлуулалт, хэрэглээнд хяналт шалгалт явуулах, их хүйтрэлээс шалтгаалан эргүүл жижүүрийг ажиллуулах нэгдсэн удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах иргэд, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламж, объектуудад гамшгаас хамгаалах болон галын аюалаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Б.Золбоо