
Цусны тасгийн хүүхдүүд бусад өвчтөнүүдийг бодвол тусгаарлагдмал, бас хөл хөдөлгөөн хориотой, зайдуу тасагт хэвтэн эмчлүүлдэг байна.
Н.Удвал сайдын хэлж буйгаар цусны өвчтэй хүүхдэд жилд нэг саяас илүү төгрөгийн зардал шаардлагатай аж. Тэрбээр “Би энэ төвийн захирлаар ажиллаж байсны хувьд энэ тасагт хэвтэж байгаа хүүхдүүдийг сайн мэднэ. Тэдэнд шаардлагатай эм тариаг төрөөс харьцангуй хямд зардлаар хүргэх ажлыг шийдвэрлүүлнэ” хэмээлээ. Ингэснээр жилд нэг сая төгрөгөөс илүү зардал гаргадаг эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ өвчнийг даван туулахад нэмэр болох юм.
Өдгөө манай улсын хэмжээнд ЭНЭШТ-ийн Цусны эмгэг судлалын тасаг л цусны өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг ганц төв юм. Энэ тасагт жилд 1000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Гэвч хөдөө орон нутгаас ирж эмчлүүлэх боломжгүй хүүхэд ч бий. Цусны эмгэг судлалын тасаг 2004 оноос бие дааж, тасгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулсан болсон бөгөөд энэ хугацаанд сайтар товхиносон нь харагдаж байна.
Сэтгэгдэл (1)