
БЗД, СХД-ийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг ирэх сарын 4-нөөс эхлэн 103 дугаарын утсаар авахаар болсон байна.

БЗД, СХД-ийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг ирэх сарын 4-нөөс эхлэн 103 дугаарын утсаар авахаар болсон байна. Өмнө нь дүүрэг бүр хүүхдийн түргэний дуудлагаа өөрсдөө авдаг байсан бөгөөд утсаа авахгүй байна гэх гомдол болон энгийн утас нь төлбөртэй дуудаж байна, үнэгүй болгож өгөөч гэсэн хүсэлт шаардлага маш их ирдэг гардаг байжээ. Тиймээс эхний ээлжинд хүн ам ихтэй СХД, БЗД-ийн иргэд хүүхдийн түргэний дуудлагыг 103 утсаар үнэгүй өгч, түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдсэн байна.
24tsag.mn