МАХН-ын дарга Н.Энхбаярын бие улам муудсаар байгаа талаар МАХН-аас мэдээлсэн. Учир нь түүнийг энэ сарын 21-нд Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлгээс Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих анги руу шилжүүлсэн юм. Харин үүнийг Н.Энхбаяр эсэргүүцэн, эмчилгээ хийлгээгүй. Түүнчлэн өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн билээ.
МАХН-ын дарга Н.Энхбаярын бие улам муудсаар байгаа талаар МАХН-аас мэдээлсэн. Учир нь түүнийг энэ сарын 21-нд Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлгээс Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих анги руу шилжүүлсэн юм. Харин үүнийг Н.Энхбаяр эсэргүүцэн, эмчилгээ хийлгээгүй. Түүнчлэн өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн билээ.

Гэвч Н.Энхбаярын өлсгөлөн зарлахыг намынхан нь эрс эсэргүүцэж байгаа юм. Учир нь энэ удаа өлсгөлөн зарлавал Н.Энхбаяр үхэх аюулд ч орж мэдэх юм. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баривчлагдсаныхаа дараа 11 хоногийн турш хуурай өлсгөлөн зарласан. Тиймээс биеийн байдал нь муудан Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байсан ч онош тодрохгүй байв. Эмч Л.Жамбалжав “Өндөр хөгжилтэй оронд яаралтай эмчлүүлэх хэрэгтэй”, харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Монголд байхгүй эмгэг туссан” хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч энэ сарын эхээр Сайд нарын хоёрдугаар эмнэлгээс түүний оношийг тогтоосноо зарласан. Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарласны улмаас архаг хордолтод орсон гэсэн билээ.
Тиймдээ ч намынхан нь “Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарлах бүх бэлтгэлээ хийсэн байгаа. 401 дүгээр хорих ангийн эмч нараар эмчилгээ хийлгэхгүй байгаа. Өөрөө бол энэ хэлмэгдүүлэлт, шударга бус бүхнийг таслан зогсоохын тулд амиа золиослоход ч бэлэн байна гээд байгаа. Гэсэн ч түүний эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед өлсгөлөн зарлахгүй байхыг иргэд, ахмадууд, намын гишүүд захиж байна. Хэрэв Н.Энхбаяр дарга дахин өлсгөлөн зарлавал амь нас нь эрсдэх аюултай байна шүү дээ” гэв.
Хэдийгээр Н.Энхбаяр намынхныхаа үгэнд орон өлсгөлөн зарлаж эхлээгүй ч эмчилгээгээ хийлгэхгүй байгаа юм. Бие нь тааруу байсан түүний бие эмчилгээ хийлгэхгүй байгаа учраас улам мууджээ. Өдөр ирэх тусам улам муудаж байгаа тул Эрүүл мэндийн сайд Н.Удвал ЭМЯ-аас эмч нарын баг томилуулан ажиллуулж байна. Н.Энхбаяр даргыгаа авахаар эмч нарын баг томилсон ч Н.Энхбаяр эмчлүүлэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь тэрээр өмнө нь “Хэрвээ намайг дахин хорих аваас өлсгөлөн зарлана. Муу амьд явахаар сайн үх” хэмээн мэдэгдэж байсан билээ. Н.Энхбаяр гэдэг хүний цаашид ямар алхам хийхийг олон нийт хүлээж байна. Мөн “Үхэл гэдэг тоглоом биш” гэдэг үгийг Н.Энхбаярт сануулсаар....
Б.Золбоо
Сэтгэгдэл (70)