2012 онд 883 мянган тн ургац хураан авчээ

Улирч буй энэ онд манай улс 883,1 мянган тн ургац хураан авснаас 475,9 мянган тн үр тариа, үүнээс 461,6 мянган тн буудай, 242,7 мянган тн төмс, 98 мянган тн хүнсний ногоо, 20 мянган тн тосны ургамал, 45 мянган тн тэжээлийн ургамал хураан авчээ. Жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 52,6 хувийг дотоодын ургацаар хангах боломжийг бүрдүүллээ гэж Үйлдвэр, хөдөө ахуйн сайд Х.Баттулга 2012 оны ургац хураалтын дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Үүнтэй холбогдуулан газар тариалангийн салбарт дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх, тариалангийн салбарын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл, зоорь агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Х.Баттулгад даалгалаа.