Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэхийн тулд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах мэдээлэл технологийн ажилтан,

Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэхийн тулд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах мэдээлэл технологийн ажилтан, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судлаач ажилтан, мэдээллийг бүртгэж оруулах ажилтнуудыг авч ажиллуулах шаардлагатай байгаа юм байна. Иймээс Орон тооны хязгаар батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулахаар боллоо. Орон тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан шаардагдах санхүүжилтийг төсвийн багцдаа багтаан зохицуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд Н.Алтанхуяг сайд даалгалаа.