Дэлхийн өнцөг булан бүрт байдаг солиотой гэмээр содон ресторанууд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний ашиг орлого маш өндөр байдаг бөгөөд жуулчдын орох дуртай газруудын нэг байдаг гэнэ.

Баньян хэмээх маш том модон дээр этгээд сониуч сэтгэлгээтэй ард түмэн болох Япончууд ресторан байгуулсан нь ихээхэн алдаршжээ. Тус рестораныг “Naha Harbor Diner” гэдэг бөгөөд газраас дээш есөн метрийн өндөрт байрладаг аж. Рестораныг модон дээр модоор барьсан бөгөөд энэ нь хүмүүсийн анхаарлыг татдаг. Рестораны хоол унд ч гэсэн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийгддэг ба химийн элемент орсон хүнс хэрэглэхээс татгалздаг ажээ.

Дэлхийн өнцөг булан бүрт байдаг
солиотой гэмээр содон ресторанууд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний
ашиг орлого маш өндөр байдаг бөгөөд жуулчдын орох дуртай газруудын нэг
байдаг гэнэ.

Баньян
хэмээх маш том модон дээр этгээд сониуч сэтгэлгээтэй ард түмэн болох
Япончууд ресторан байгуулсан нь ихээхэн алдаршжээ. Тус рестораныг “Naha
Harbor Diner” гэдэг бөгөөд газраас дээш есөн метрийн өндөрт байрладаг
аж. Рестораныг модон дээр модоор барьсан бөгөөд энэ нь хүмүүсийн
анхаарлыг татдаг. Рестораны хоол унд ч гэсэн цэвэр байгалийн гаралтай
бүтээгдэхүүнээр хийгддэг ба химийн элемент орсон хүнс хэрэглэхээс
татгалздаг ажээ.

Филиппины
Куэзон мужид байрлах “Villa Escudero Waterfall Restaurant” энэ ресторан
нь хүрхрээний доор байрладаг бөгөөд байгалийн тансаг цогцолборт
хүмүүсийг холлодог. Энэ ресторанд гутал өмсөх шаардлаггүй бөгөөд
хүрхрээнээс буусан усан дотор холлодгоороо онцлог. Сандал ширээг хулсаар
хийсэн нь энэ рестораныг тэр чигээрээ байгалийн гайхамшиг болгожээ.
Хүсвэл үйлчлүүлэгч хүрхрээн доор зогсож усан массаж ч хийлгэх боломжтой.

Испани
улсад харъяалагддаг Ланзароте арал дээр байрладаг “El Diablo
Restaurant” энэ ресторан нь идэвхтэй галт уулан дээр байрладгаараа
онцлог юм. Адал явдалд, этгээд сонин юманд дуртай хүмүүсийн тухлах
дуртай ресторануудын нэгэнд зүй ёсоор ордог. Та энэ ресторанд холлохдоо
амттай хоолны амтаас гадна аюулыг цуг мэдэрнэ. Рестораны голд
байрлуулсан мах шарах тавцангийн доор галт уулсын халуун хайлмаг байдаг
бөгөөд түүн дээр мах шарж идэх нь маш амттай байдаг гэнэ. Өмнө нь ийм
төрлийн ресторан ердөө ганц л байсан бол өдгөө маш олон болжээ.

Өндрөөс
айдаггүй хүмүүст зориулсан гэлтэй ийм төрлийн ресторан энд тэндгүй бий
болж байна. Тусгай зориулалтын ширээг кранаар хүссэн өндөрт нь өргөөд
хүмүүсийг холлуулдаг аж. Үйлчлүүлэгчдийн захиалгыг ч тусгай тавцан дээр
тавин кранаар өргөж өгч үйлчилдэг ийм нэгэн этгээд ресторан сүүлийн үед
ихэд дэлгэрч байгаа ажээ.

Яг
үнэнээ хэлэхэд ийм ресторанд хүмүүс яаж ордог байнаа. Гэхдээ
үйлчлүүлэгч ихтэй байдаг гэхийг бодоход этгээд гаж юманд дуртай хүмүүс
маш их байдаг бололтой. Энэ рестораныг “Modern Toilet” гэдэг ба тохижилт
болон аяга, таваг сандал ширээ зэрэг нь “00” өрөөнд сууж байгаа
сэтгэгдэл төрүүлнэ.





Сэтгэгдэл (2)