
Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс баруун хойш 31 км-ийн зайд өчигдөр 18:07:38 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар ООГФСудалгааны төвийнхэн "Монгол орон Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй мужид оршдог бөгөөд дэлхийн газар хөдлөлтийн аюулын газрын зургаар эрсдэлтэй орны тоонд ордог. Монгол Улсын нийт газар нутгийн 25 хувь нь зургаа ба түүнээс доош баллд, 7-8 баллын ангилалд нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь, ес ба түүнээс баллын хүрээнд 19.6 хувь хамрагддаг. Ялангуяа Алтай, Говь-Алтай, Хангайн нурууны орчим нутаг газар хөдлөлтийн аюултай бүсэд багтдаг байна. Мөн Хөвсгөл нуур, Бүсийн гол, Дархадын хотгор, Бүрэн, Бүтээлийн нуруу ч идэвхжил өндөртэй бүс. Дархадын хотгор, Алтай нурууны хооронд газар хөдлөлийн бас нэг идэвхтэй бүс бий. Өчигдөрийг газар хөдлөлт хэдийгээр ямар нэгэн хохирол үүсгээгүй ч нутгийн зарим иргэдэд мэдрэгдсэн" гэв.

Төв
аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс баруун хойш 31 км-ийн зайд өчигдөр
18:07:38 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар
ООГФСудалгааны төвийнхэн "Монгол орон Төв Азийн газар хөдлөлтийн
идэвхтэй мужид оршдог бөгөөд дэлхийн газар хөдлөлтийн аюулын газрын
зургаар эрсдэлтэй орны тоонд ордог. Монгол Улсын нийт газар нутгийн 25
хувь нь зургаа ба түүнээс доош баллд, 7-8 баллын ангилалд нийт нутаг
дэвсгэрийн 55.4 хувь, ес ба түүнээс баллын хүрээнд 19.6 хувь хамрагддаг.
Ялангуяа Алтай, Говь-Алтай, Хангайн нурууны орчим нутаг газар
хөдлөлтийн аюултай бүсэд багтдаг байна. Мөн Хөвсгөл нуур, Бүсийн гол,
Дархадын хотгор, Бүрэн, Бүтээлийн нуруу ч идэвхжил өндөртэй бүс.
Дархадын хотгор, Алтай нурууны хооронд газар хөдлөлийн бас нэг идэвхтэй
бүс бий. Өчигдөрийг газар хөдлөлт хэдийгээр ямар нэгэн хохирол үүсгээгүй
ч нутгийн зарим иргэдэд мэдрэгдсэн" гэв.
А.Гантуяа
Сэтгэгдэл (1)