зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Триннозавр Батаар олуулаа ирнэ

2012-12-29
0
ЖИРГЭХ
Триннозавр Батаар олуулаа ирнэ
_64987282_016812581Ерөнхийлөгч үлэг гүрвэлийн олдворын талаар мэдээлэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж Монгол Улсын соёл, шинжлэх ухаан, палеонтологи-археологийн өв, ард түмний өв уламжлалыг хадгалахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Тодорхой сэдэв дээр тулгуурлан мэдээлэл өгөх нь чухал гэсэн үүднээс энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хавраас дуулиан дагуулж буй Триннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясны олдвор болон түүнтэй холбоотой сэдвээр мэдээлэл хийлээ.

Триннозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байна гэсэн мэдээлэл анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт 2012 оны тавдугаар сарын 18-нд хүрчээ. Үлэг гүрвэлийн араг ясны олдвор Монгол Улсаас гарсан байж магадгүй гэсэн мэдэгдэл ч гарсан байна. “Тавдугаар сарын 18-ны өдөр баасан гариг байсан, 19-нд хагас сайн өдөр таарсан. Дуудлага худалдааг зогсоох тухай маш яаралтай захирамж хэрэгтэй болсон. Үүн дээр АНУ-ын тал маш шуурхай ажилласан. Шүүгч Гортез гэдэг хүн дуудлага худалдааг тодорхой хугацаанд зогсоох тухай захирамжийг хагас сайн өдөр гаргасан. Үлэг гүрвэлийн ясыг хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 20-ны ням гаригт дуудлага худалдаагаар зарах гэж байсан. Тийм учраас амралтын өдрүүдийг давхцуулж хурдан ажиллах шаардлагатай болсон. Асуудал дэвшүүлээд ирэхээр Монгол Улсын нэрийн өмнөөс нэхэмжлэгчийн гомдол гаргах асуудал гарч ирсэн. Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам руу ярих гэхээр амралтын өдрүүд таарсан учир боломжгүй. Нэхэмжлэл гаргаад явах гэхээр хугацаа алдаад бүтэн сайн өдөр дуудлага худалдаа болох гэж байсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч би өөрөө нэрээрээ нэхэмжлэл гаргах шаардлага гарсан. Тэр үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хөдөө явсан, Засгийн газрын хурал хүлээвэл дахин зургаан өдөр хүлээх нөхцөл байдалтай байсан. Ингээд Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнө нэхэмжлэл гаргасан.
Мөн өмнө нь АНУ-д бидэнтэй хамтран ажиллаж байсан Роберт Пентер гэдэг хуульчтай холбоо тогтоож “Бидний нэрийн өмнөөс та энэ асуудалд оролцож өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Монголд тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн ахлах зөвлөх байсан П.Цагаанаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Гомдол гаргахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын өв, Эрүүгийн хуульд үндэслэж гаргасан. Тавдугаар сарын 19-ний өдөр Техас мужийн шүүхээс Гортез гэдэг шүүгч дуудлага худалдааг зогсоох шийдвэр гаргасан. Дуудлага худалдааг зохион байгуулдаг “Хретеж Окшен” гэдэг компани шүүгчийн шийдвэрийг зөрчиж дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаад нэг сая гаруй ам.доллараар худалдах гэсэн үйл ажиллагааг хийх гэж оролдсон.
 
АНУ-ын зүгээс шалгаад үзэхэд Триннозавр Батаар гэдэг үлэг гүрвэлийн яс АНУ-ын хилийг хууль бусаар зөрчсөн “хил зөрчигч” болж хувираад хэрэг үүсгэсэн. Ингээд  “Ямар хил зөрчигч хилээр ороод ирэв” гээд түүнийг шинжлэн судлахаар эрдэмтэд, археологи-палеонтологийн баг, АНУ, Канадын нэртэй эрдэмтэд оролцсон шинжээчдийн баг гаргасан. Энэ үйл явдал болмогц дуудлага худалдааг зогсоосон. Улмаар хил зөрчсөн гэсэн зүйл илэрсэн учир АНУ-ын Засгийн газар нэхэмжлэгч болох АНУ-ын дотоодын аюулгүй байдлыг хангах яам нэхэмжлэгч болж, ”Хретеж” гэдэг компанийн байранд хадгалагдаж байсан Триннозавр Батаарын ясыг хурааж авсан. Түүнийг хил зөрчүүлсэн АНУ-ын иргэн Эрик Прокопи гэгч хүн илэрсэн. Ингээд үйл ажиллагаа цаашаа өрнөсөн. Монголд яригдаж байгаа шударга шүүх, шударга хууль, зөв ажилладаг систем яаж ажиллаж хэргийг хэрхэн шийдэх ёстой, бид юу руу явж байгааг эндээс харж болно.

Эрик Прокопи “Би буруугүй. Энэ бол хууль ёсоор орж ирсэн яс” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж ажил нэлээд хойш татагдсан. Сөрөг нэхэмжлэл гармагц Монголын талаас өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг улам сайн болгож гаргах хэрэгтэй болсон. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Улсын Мөрдөн байцаах газрын шинэ удирдлага ажилдаа ормогц үүн дээр маш хурдан анхаарсан. Шуурхай ажиллаж сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөн. Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхний10 хоногт энэ ажил асар хурдтай эрчимжсэн. Соёл, спорт, аялал, жуулчлалын яам эрчимтэй ажиллаж асуудал шийдэгдсэн. Монголын талаас холбогдогчдын хэрэг давхар шалгагдаад явж байгаа. Шүүхийн байгууллагад шилжих төвшинд хүрсэн гэж ойлгож байгаа.

Үүн дээр таван дүгнэлт хиймээр байна. Нэгд, маш шуурхай ажиллаж Монгол Улс нэхэмжлэл гаргасан явдал бол монголчууд түүхэн соёл, өв соёлынхоо хойноос , гарч байгаа зүйлийнхээ хойноос хөөцөлддөг, анхаардаг юм байна гэж Монголын нэрийг дэлхийд сайнаар гаргахад их нөлөөлсөн. Дэлхийн нэртэй хэвлэл мэдээллийн байгууллагууд “Үүн дээр Ерөнхийлөгч нь нэхэмжлэл гаргасан байна. Монгол Улс нэхэмжлэл гаргасан байна” гэж шуугисан. Үлэг гүрвэл сонирхдоггүй насны бүлгийн хүн гэж байдаггүй. Тэр хүмүүст энэ мэдээлэл хүрсэн.
 
Хоёр дахь сайн зүйл бол төр, хууль хяналтын байгуулагаасаа авахуулаад шинжлэх ухааны байгууллага, ажилтнууд нэгдэж ажиллаж чадвал амжилтад хүрдгийн бас нэг үзүүлэлт энэ болсон.
Гуравт, хамгийн гол дүгнэлт гэвэл Монголын хууль, шүүхийн систем яаж ажилладаг, дэлхий нийтэд яаж ажилладаг вэ гэдгийн бодит өнгө төрхийг харуулсан үйл явдал боллоо. Эрик Прокопийг АНУ-ын шүүхээр шийтгэвэл 17 жил хүртэл ял оноохоор байгаа. Сая шүүгч нь захирамж гаргаж “Чамайг 17 жил хүртэл шийтгэхээр байна. Гэхдээ чамд дөрвөн сар 25 хоногийн хугацаа өгье. Хэчнээн үлэг гүрвэлийн ясыг АНУ руу гаргасан бэ. Ямар сүлжээ байгаа вэ. Хэн хэнтэй хамтарч ажилласан бэ гэдгээ энэ хугацаанд нээгээд хэлчих юм бол 17 жилээс чинь хасна. Хэргийг хөнгөрүүлнэ” гэсэн байна. Одоо Эрик Прокопи бүх зүйлээ илчилж байгаа.
 
Манайд бол улс төр, авлигатай холбооотой хэрэг гэхээрээ нэр усгүй хэрэг гардаг. Үүнийг арилгах нь хуульд оруулах концепцийн өөрчлөлт гэж үзэж байгаа. Монголд нэг том хэрэг илчлэгдлээ гэхэд “Таны ял бол ийм өндөр хэмжээний ял байна. Ийм өндөр хэмжээний торгууль байна” гэдгйиг хэлэх хэрэгтэй. Монголын хуулийн бодлого юу вэ гэвэл хуулиа биелүүлдэг, хууль зөрчдөггүй нийгэм байгуулах гэж байгаа. Түүнээс биш хүн шоронд аваачиж хийх гээгүй. Тиймээс хууль зөрчөөд байгаа шалтгааныг л арилгах хэрэгтэй. Түүнийгээ бид мэдэж авах нь чухал. Тухайн хүн авлига авсан, хууль зөрчсөн үйлдлээ яриад, бүх сүлжээгээ илрүүлэх юм бол тэр хүний хэрэг алга болно. Гэтэл Монголд тэгж байгаа зүйл байхгүй. Харин домог үүсгээд өөрийгөө хэргээс зугтаалгах үйл ажиллагаа болж хувиргаж байгаа. Тэгэхээр бид Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа энэ үзэл баримтлалыг заавал оруулах хэрэгтэй. Шүүгч захирамж гаргахдаа хэргээ илрүүлбэл хэрэг хөнгөрдөг, бүр цагааддаг ч байж болно. Иргэдээ шоронд хорьдог үйл ажиллагааг багасгах ёстой. Үүнээс маш сайн үр дагавар гарч байгаа.
 
Дөрөвт, би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд АНУ-ын Засгийн газарт, хууль, шүүх, прокурорын байгууллагад, хуульчдын байгууллагад Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Бидний хүсэлтийг маш хурдан хүлээж авч өөрийнхөө хууль номын дагуу хэргийг шийдвэрлээд Монголоос гарч явсан соёлын өв, палеонтологи-археологийн олдворыг буцааж өгөх шүүхийн шийдвэр гаргасанд, энэ үйл ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсонд маш их баярлаж байна. Дээрээс нь шинжлэх ухааны судлаачдад, эрдэмтдэд, мөн үүнд оролцсон Монгол-Америкийн маш олон иргэд, байгууллагад улс орныхоо нэрийн өмнөөс гүн талархлыг илэрхийлж байна.

 
Тавд, Триннозавр Батаар олуулаа ирнэ. Ганцаараа ирэхгүй. Эрик Прокопийн ялыг хөнгөрүүлэх шийдвэр гаргачихаар тэр хүн АНУ-д оруулж ирсэн бүх зүйлийнхээ тухай мэдүүлэг өгснөөр бусад үлэг гүрвэлийн яснууд олдож байгаа. Триннозавр Батаар бол арай жижиг. Бүр түүнээс том үлэг гүрвэлийн чухал олдворууд гарч ирж байна. Хоёр Триннозавр, хоёр Сауролофус, хоёр Овираптор гээд зургуулаа болж ирнэ. Араас нь Монголоос гараад явсан үлэг гүрвэлийн хайрцагтай олдворууд ирж байгаа. Энэ бол дэлхий нийтэд соёлын өвийн хулгайтай тэмцэх гайхамшигтай ололт болж байгаа.
 
Одоо бид цаашаа яах вэ. Нэгд,Монгол Улсын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан өдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг Монгол Батаарын өдөр болгоё. Монголын соёл, палеонтологи-археологийн өвийг хамгаалах өдөр болгоё гэсэн санал дэвшүүлж байгаа. Хоёрт, монголчуудад гаднаас ирэх хүнд үзүүлэх зүйл байдаггүй. Аялал жуулчлал хөгжөөгүй гэж байнга ярьдаг. Одоо дэлхийгээр нэр нь түгсэн үзмэртэй боллоо. Сүхбаатарын талбайн урд талын цементлээгүй хэсэгт түр зуурын үзмэрийн байшин барих хэрэгтэй. Он гармагц бариад зун ирж байгаа жуулчдад үзүүлье. Монголд ирэх жуулчдын тоо асар их нэмэгдэнэ. Цаашдаа удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийгээд үлэг гүрвэлээ үзүүлдэг музейтэй болъё. Хүн их сониуч байдаг. Хүүхдээ дагуулж тэр үлэг гүрвэлийг үзэх гэж ирнэ. Дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу татах нэг зүйл болж хувирна. Ийм маягаар өргөн харж ажиллах, сэтгэх хэрэгтэй.

Хууль, эрх зүйн хүрээнд өөрчлөлт орууулдах хоёр ажил хийгдэж байгаа. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа. Соёлын өвийг төр өөрөө, харах ёстой хүмүүс нь өөрсдөө хулгайлаад байгаа. Үүнийг өөрчлөх цаг болсон. Гадагшаа зөөдөг биш юмаа олдог, цуглуулдаг байх ёстой. Өөрийн өв соёлтой, өөрийн бичигтэй, өөрийн баялагтай орныг хүчирхэг улс гэж үздэг. Бүрэн эрхтэй байх чадвартай улс гэж үздэг.
 
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа. Үүнд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүхэл бүтэн бүлэг орж байгаа. Нийт иргэд, орон нутгийн байгууллага өнөөдрийн миний хийсэн мэдээлэлд анхаарч цаашдаа улсын хилээр Монголын өв, соёлтой холбоотой нэг ч жижиг зүйл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллая. Энэ бол 2012 онд монголдчууд бүгдээрээ хамтарч хийсэн нэг сайн ажил юм. Энэ сайн ажил цаашдаа сайн үр дүн авчрах болтугай гэсэн ерөөлөөр мэдээллээ өндөрлөе” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (122.201.18.136)
    elbegee NOAT iin huuli yasan be
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • ss (122.201.18.185)
    sain baina sain ajillaaa uneheer saihan medee bn daa
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    5 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    19 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    32 мин
  • Зарим нутагт бороо орно
    52 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    19 цаг 29 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    23 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК