
Уг барилдаанд түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн цомыг гардуулах юм. Цагаан сарын барилдаанаас хойших буюу луу жилд болсон улс аймгийн цолтнуудын бүх барилдаанд хэрхэн яаж барилдсаныг харгалзан оноо өгч шалгаруулсан аж. Барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
Чансаа өндөр 148 бөхийн нэрийг гаргажээ. Уг барилдаанд 128 бөх барилдах ёстой ч илүү 20 бөхийн хувьд бэртэл болон хувийн шалтгаанаар барилдах боломжгүй бөхийн оронд нөхөн барилдах юм. 128 бөхийн барилдаанд улсын аварга нэг, улсын арслан тав, улсын гарьд тав, улсын заан зургаа, улсын харцага 12, улсын начин 38, аймгийн арслан 62, аймгийн заан зургаа, аймгийн харцага долоо, аймгийн начин найман бөхийг чансаалаад байна.
Сэтгэгдэл (2)