Д.Болдын ”Монгол поп 2” цомог хэвлэлтээс ирлээ
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "Монгол поп 2" цомог хэвлэлтээс ирээд хоёр хонож байна. Харин өнөөдрөөс "Hi Fi" CD шопуудын салбараар худалдаанд гарсан байна. Реппер Rokit bay болон монголын урлаг соёлын шилдэг уран бүтээлчдийн уран бүтээл энэхүү цомогт нь багтсан байна. Тус цомог нь Монголын үндэсний урлагийг хөгжлүүлж, хойч үедээ урлагийн үнэт өвийг үлдээх зорилготой "Монгол поп 1" цомгийн үргэлжлэл юм. Тус цомогт багтсан "Үүлэн домог", "Намрын тухай бодол" зэрэг дуунууд нь шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.


Сэтгэгдэл (2)