
Тус театрын байгууламж нь тоглолтын танхим, концертын танхимуудаас бүрдэнэ. Тоглолтын танхим-1600, концертын танхим нь 1200 хүний суудалтай.
Энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа дэлхийд данстай ОХУ-ын Москвагийн хөгжмийн театр, BBC үндэсний оркестр, Мама Миа мюзикл, NHK-ийн симфони оркестр, Валерий Гергиевийн удирдлаган дор Мариинский театрын оркестр зэрэг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн нэр хүндтэй уран бүтээлчид тоглолтоо хийсэн.
2012 оны 12-р сарын 21-28 ны хооронд Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балетын тоглолт нь "Зул сарын" баярт зориулсан цорын ганц дэлхийн сонгодог урлагийн төлөөлөл юм.
Энэхүү айлчлан тоглолт нь Монголын соёл урлагийн түүхэнд анх удаа 150 хүний бүрэлдэхүүнтэй, дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлийг цогц, бүрэн хэмжээгээр нь гадаадад сурталчилсан юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, III нарийн бичиг Д.Булган болон албаны бусад хүмүүс, "Нью-Йорк таймс" сонины сурвалжлагч Sheilla M, “Tianjin Daily” сонины эрхлэгч Han Xiao Jing, Тянъжин хотын Азийн асуудал хариуцсан захирал Teng Jian Zhen нар оролцлоо.
Хаалтын ажиллагаанд БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд эрхт элчин сайд Xiaolong Wang оролцож, УДБЭТеатр Тянъжин "Гранд" театрын хооронд хамтын ажиллагааны (3 жилийн) санамж бичигт "Гранд" театрын захирал Qian Cheng, УДБЭТеатрын захирал Б.Сэргэлэн нар гарын үсэг зурснаар уг арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.