Өнгөрсөн баасан болон бямба гаригт нийслэл хотод архидан согтуурч хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг хоёр гарчээ. Уг хэргүүд Сонгинохайрхан болон Багахангай дүүрэгт гарсан байна. Мөн танхайрах гэмт хэрэг 20, дээрмийн гэмт хэрэг дөрөв, хулгайн гэмт хэрэг 21 гарч, халаасны болон орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Түүнчлэн тус өдрүүдэд эрүүлжүүлэх байраар 397 хүн үйлчлүүлснээс 24 нь эмэгтэй хүн байжээ.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэнд гэмт халдлагад өртөх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, гэмт халдлага, ослоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)