Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих ангид хоригдож буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гаригт түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг эргэжээ. Уулзалтын дараа Б.Оюунбилэг “Хүнийг албадан авчирч чадаж байгаа юм чинь ой ухааныг нь сааруулах, самууруулах тариа ч хийж мэднэ шүү дээ. Миний хувьд үйлчлүүлэгчээ эмчлүүлж чадахгүй, өвчинд шаналж байхыг нь хүсэхгүй байна. Энэ утгаараа Зайсангийн хорих ангийн эмнэлгийн удирдлагуудад Н.Энхбаяр даргыг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байлгаач. Үүний тулд шинжилгээ авч, үзлэг хийгээч. Мөн хорих анги их хүйтэн байна” гэдгээ уламжилсан гэв.
Харин түүний хариуд “Хүсэлтийг маань хүлээн авах боломжтой” гэжээ. Гэвч Н.Энхбаяр өнөөдөр ямар ч эмчилгээ хийлгэхгүй байгаа билээ.
Тиймээс ар гэрийнхэн нь Н.Энхбаярын эрүүл мэндийн байдлыг тогтоох шинжилгээний дүн сөрөг гарвал “Өвчний учир ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт тавихаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (26)